Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяагийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.12.17/ Малайз улсын Куала-Лумпур хотноо эхэлж байна.
Өмнө нь эл хэргийг Эрүүгийн хуулиар шийдвэрлэн, гэмт хэрэгтнүүдэд цаазын ял оноосон боловч тэд мөрдөн байцаалтын шатанд оргон зайлж, өнөөдрийг хүртэл ямар нэг шийтгэл хүлээгээгүй байгаа юм.
2019 оны аравдугаар сарын 17-ны өдөр Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргээр цаазын ял сонссон Азилах Хадри мэдүүлгээ өөрчилж, түүнийг хөнөөх тушаалыг тухайн үеийн Малайзын Ерөнхий сайдын орлогч Нажиб Разак өгсөн хэмээгээд, цаазын ялаас чөлөөлж өгөх хүсэлтийг өөрийн өмгөөлөгч Ж.Кулдееп Кумараар дамжуулан 17 хуудас баримт бүхий хүсэлтийг Холбооны шүүхэд хүргүүлсэн байна.
Тэд уг хүсэлтдээ, "2006 онд тухайн үед Нажиб Разах надтай уулзаж, Ш.Алтантуяаг буудан хороохыг тушаасан. Ш.Алтантуяаг гадаадын тагнуулын ажилтан гээд түүнийг ор мөргүй устгахын тулд батлан хамгаалахын салбарт ашигладаг тусгай дэлбэрэх бодис ашиглах зөвшөөрөл олгосон. Энэ хэргийг гүйцэтгэсний дараа Нажиб Разак намайг Үндэсний аюулгүй байдлын төлөө үүрэг гүйцэтгэсэн хэмээн шагнасан" тухай дурджээ.
Хэргийг эргэн сануулбал, Малайзын нийслэл Куала-Лумпурын ойролцоох ойд Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг /28 настай/ буудан хөнөөж, цогцсыг нь дэлбэлсэн хэрэг гарсан.
Энэ хэрэгтэй холбогдуулан Малайзын хоёр цагдаад 2015 онд цаазын ял оноосон байдаг. Гэсэн хэдий ч давж заалдах шатны шүүх хурлын үеэр батлан даалтаар суллагдаад байсан хоёр цагдаагийн нэг болох Сирул Азар Умар нь Австрали руу зугтсан юм. Тэрбээр гадаад улс руу зугтсаныхаа дараахан “Шинэ Засгийн газар надад бүрэн өршөөл үзүүлж, намайг сулласан тохиолдолд би энэ хэргийг шийдвэрлэхэд туслах болно” хэмээсэн байдаг.
Харин Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэргээр цаазын ял авсан хоёрдогч этгээд нь тус улсын Ерөнхий сайд асан Нажиб Разакийн дотны найз, Батлан хамгаалахын зөвлөх, улс төрийн шинжээч Абдул Разак Багинда гэгч юм. Түүнд 2006 онд ял оноосон ч тус улсын прокуророос түүний эсрэг хэрэг үүсгэж чадаагүйн улмаас Дээд шүүх 2008 оны аравдугаар сарын 31-ний өдөр цагаатгасан байдаг.
Сэтгэгдэл ( 4 )
hairan caihan medleg chadvartai hunee hariinn zandalchidiin gart aluulchihaad odii udaan duugui baij baij cay neg um bolj baih gej haramcamaar um
Увс аймгийн ИТХ-ын 3 төлөөлөгч өнгөрсөн Бямба гарагт зуурдаар өнгөрчээ. Тодруулбал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд Засаг даргын зөвлөх Д.Мягмарсүрэн, авьяаслаг морин хуурч Э.Идэрцогт нар Увс аймгаас Улаанбаатар хот руу Nissan Juke-тэй явах замдаа Солонготын даваанаас Архангай тал руугаа даваад буудаг хэсгийн эргэлт дээросолдсон байна. Харин аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Сүх-Очир нь мөн тухайн өдөр Өндөрхангай суманд явж байгаад зуурдаар таалал төгсжээ. Эдгээр хэргийг аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.
эрх мэдэл үргэлж гэмт хэрэгтэнийг хамгаалж явахгүй нь ийм байдаг манайхан түр зуурын эрх мэдэлээ үүрд юм шиг санадаг хэзээ нэг цагт энэ хүн шиг болно шүү байгаль үргэлж хариуг нь өгдөг юм шүү гэмт хэрэгтэнүүд үеийн үед санаж бодож явцгаа
Huurhii ohin28nastaidaa uls turiin allagad urtsun bn shuu dee zahialagchiig ni olood yl uguh heregtei