Малайзийн дээд шүүх Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргээр цаазын ял аваад байсан цагдаагийн алба хаагч асан Азилах Хадригийн ялын дээд хэмжээг 40 жил хорих ял, 12 удаа саваагаар жанчих ялаар сольсон тухай түүний өмгөөлөгч мэдээлсэн тухай Ройтерс агентлаг дамжуулжээ.
Шүүхийн энэхүү шийдвэр нь Малайз улс өнгөрсөн онд цаазын ялыг цуцалсантай холбоотой гаргажээ.
Азилах Хадри гэгч нь 2006 онд 28 настай загвар өмсөгч, Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакийн туслахын орчуулагчаар ажиллаж байсан Шарийбуугийн Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргээр цаазын ял авсан юм. Ингэхдээ 40 жилийн хорих ялыг Азилахын баривчлагдсан 2006 оны арваннэгдүгээр сараас эхлэн тооцох гэнэ.
Хохирогчийн эцэг Сэтэвийн Шаарийбуу тус улсын шүүхэд хандан "Цагдаагийн алба хаагч асан амьдрах эрхтэй" хэмээн захидал бичсэнийг Азилахын өмгөөлөгч шүүх хуралд танилцуулснаар шүүгчид шийдвэр гаргаж, ийнхүү ялыг хөнгөрүүлсэн байна.
С.Шаарийбуугийн захидлыг Ройтерс агентлагийн сурвалжлагч харж, танилцсан тухай тус агентлаг дурдаад хохирогчийн гэр бүлийн өмгөөлөгч Сангит Каур Део мөн захидал жинхэнэ болохыг баталжээ.
Сэтгэгдэл ( 7 )
Egal saihan aav tand eruul enkhiig husie ! Hereg ohinii tald shiidegdene gedegt naidiy, burhan bgaa, unen onoodor ylaagyu ch margaash ylna,
Zugleltgui zavaan uls. Bas neg xuuxen aluulsan biz dee tend.. Tur n mafijsan baliar uls!!
BOOWN XXI80955877XUCHINDUULI
манайх шиг бас нэг завхарсан шүүхтэй улс юм биш үү ямар ч удаан шүүдэ юм вэ дээ ерөнхий сайдтайгаа нийлж гэхээр ой гутмаар улс юмаа
ANUSDI80955877
Нэг муу Монгол хүүхнийг яасан ч яахав гсн хандлагаар зэрлэгээр хөнөөсөн бдг. Улс дамнаж хэн л ирэв гэж бодсон. Гэвч түүний аав муис-ын багш, хуульч Шаарийбуу гуай үнэхээр энэ хэргийн араас эцсээ хүртэл явсан юм. Энэ хэргийн кейс Малайзад алдартай бөгөөд Монголчуудыг хүн биш гэж үздэг Малайзчуудын зүрхэнд шар ус хуруулж чадсан бдг.
цаазын ялыг өнгөрсөн онд цуцалсан бол аллага 19 жилийн өмнө болсон ш тэ