Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгийн санаачилгаар зохион байгуулсан “Би багш” уралдаант нэвтрүүлгийн төгсгөлийн шатны шалгаруулалт өчигдөр /2019.12.21/ болж, Монгол Улсын шилдэг багшаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын III сургуулийн багш Ц.Аюуш шалгарч, 100 сая төгрөгийн шагналын эзэн боллоо. Шилдэг дөрөвт Ц.Наранчимэг, Ц.Аюуш, Л.Энхжаргал, Н.Бадамсүрэн нарын багш нар шалгарч үлдээд байсан юм.
Багшийн үнэлэмж, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой нэвтрүүлгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, “Боловсрол суваг" телевизтэй хамтран зохион байгуулсан юм.
Төслийн санаачлагч, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг "Би багш" төслийн талаар "Багш... Сайн байлаа багш нар аа, та нар маань хичээж оролцлоо, багшийн ажил ямар хариуцлагатайг, багшийн ажил ямар чимхлүүрийг, багшийн ажил ямар их цаг зав шаарддагийг багахан боловч харууллаа, бас багш нар маань хичээлээ сайн заахын тулд хэр их бэлтгэл хангадгийг, санаа зовинол тээдгийг чимххэн боловч үзүүллээ, багш нар бие биенээсээ тодорхой хэмжээнд суралцлаа, мэдлэг, туршлагаа хуваалцлаа... сайн байлаа та нар маань, багшийн мэргэжил ямар сайхныг, багш хэмээх хүмүүн ямар эрхэм нэгэн болохыг бас мэдрүүллээ... Та нар чадлаа... Монголын багш нарын яруу алдар бадартугай" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Сэтгэгдэл ( 8 )
Уралдааныг урамшуулсан сайдад баяр хүргэе. Гэхдээ цалин нэмээгүй ажил сайжраагүй хэвээрээ анхаарлын төвд байгаа хэрнээ бас л гадуурхагдсан хэвээр байна багш нар ядуу тарчиг шүү.
ЮМНЫ САЙН САЙХНЫ ОЛЖ ХАРЖ ЧАДАХАА БАЙЧИХСАН, ХАРСАН Ч ХАРАХЫГ ХҮСДЭГГҮЙ ЯМАР СОНИН ХҮМҮҮС ЯМАР ИХ БОЛОО ВЭ. САЙХАН НИЙГЭМД ЭЕРЭГ МСЖ ӨГСӨН САЙХАН Л НЭВТРҮҮЛЭГ БАЙНА ЛЭЭ. АМЖИЛТ ХҮСЬЕ БАГ ХАМТ ОЛОНД!!!
Yamar bayan said we ch geh shig ene zarim ni yumaa oilgoj uzcheed setgegdelee bichwel yasiin aan....
Ишш чааваас энэ 3 жилд нэг реалити шоу л хийх шивдээ
сүүлийн 3шүүгчийн оноо чухал байлаа.энэ бол үнэхээр шударга явагдсан
энэ багш охинд баяр хүргье... Улам сайн ажиллаарай ... амжилт хүсье..
Доогуур оноотой явж байсан багш гэнэт карандуулаад түрүүлсэн юм бишүү,Шударга юм байхаа байжээ
ямар баян сайд вэ