“Монгол-Германы гүүр” ТББ-ын 20 жилийн ойг тэмдэглэлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 12 сарын 23

Тэртээх 1920-иод оны сүүл үеэс Монголын анхны сэхээтнүүд Герман улсад боловсрол эзэмшиж эхэлсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл тус улсад суралцаж төгссөн, мэдлэг боловсрол эзэмшиж буй монгол залуучуудын бухиа тасралтгүй үргэлжилсээр байна. Эдүгээ Монгол Улсын нийт хүн амын нэг хувь нь буюу ойролцоогоор 30 мянга гаруй хүмүүс герман хэлийг их бага хэмжээгээр эзэмшсэн гэсэн тоо баримт байдаг.

Өдийгөөс 20 жилийн өмнө Герман улсад суралцаж төгссөн хэсэг залуус өөрсдийн сурсан мэдсэн зүйлээрээ эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах зорилготойгоор Германд төгсөгчдийн холбоо болох “Монгол-Германы Гүүр” ТББ-ыг байгуулсан түүхтэй.  Анх байгуулагдсан цагаасаа хойш энэ байгууллага үе үеийн Германд төгсөгчдийн эв нэгдлийн бэлэг тэмдэг болж, Монгол Улс, ХБНГУ-ын найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд олон чиглэлээр өөрсдийн хувь нэмрийг оруулж, төгсөгчдөөрөө дамжуулан хоёр орны хөгжлийн бодлого, соёл боловсрол, эдийн засгийн хамтын ажиллагааны салбарт “ГҮҮР” болон ажиллаж ирсэн билээ.

Өчигдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр Германд төгсөгчид байгууллагынхаа 20 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн арга хэмжээ нь Германд төгсөгчдийн чуулга уулзалтаар эхэлсэн бөгөөд тус чуулга уулзалтыг Монгол-Германы Гүүр ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга У. Отгонбаяр нээж, ХБНГУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх ноён Др.М.Фернау, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Конрад-Аденауерийн сангийн суурин төлөөлөгч Ё. Фурман нар чуулганд оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ. Тус хурлын үндсэн илтгэлийг Монгол Улсын Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газрын зөвлөх, элчин сайд асан Ц. Болор танилцуулсан бөгөөд тэрээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, нийгмийн өргөн хүрээг хамран, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд өргөжин тэлж буйг онцлон тэмдэглэлээ.

Түүнчлэн ХБНГУ-ын ЭСЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга ноён Ё. Шнайдер хоёр орны хөгжлийн хамтын ажиллагааны талаар, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн дээд сургуулийн Ректор хатагтай Проф. Др. Б. Батцэнгэл “Монгол-Германы боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагаа”, Германы сэргээн босголт зээлийн банкны суурин төлөөлөгч ноён М. Сумсер “Монгол-Германы худалдаа, эдийн засгийн тулгамдсан асуудлууд болон боломж”-ийн талаар тус тус сонирхолтой илтгэлүүдийг танилцууллаа. Чуулганы төгсгөлд “Эх орныхоо хөгжилд оруулж буй бидний хувь нэмэр” сэдвээр панел хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд хэлэлцүүлэгт тухайн салбартаа амжилттай ажиллаж буй  үе үеийн төгсөгчдийн төлөөлөл оролцож, сонирхолтой яриа, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Баярын үйл ажиллагаа оройн хүлээн авалтаар үргэжилж, 20 жилийн түүхийг хамтдаа  бүтээсэн үүсгэн байгуулагчид, үе үеийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Энэ 2019 онд Монгол Улс, ХБНГУ хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, “Монгол-Германы Гүүр” ТББ үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой тус тус тохиосон хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд хариуцлагатай, үйл явдал ихтэй, өнгөрсөнд бүтээснээ дүгнэх, ирээдүйд хийх ажлуудаа төлөвлөсөн нэгэн түүхэн жил болж өнгөрч байна.
 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.210.45.26) 2019 оны 12 сарын 23

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?\nТа санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nwhatsapp: 15733337443\nҮнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?\nТа санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаяг

0  |  0
Top