Япон улсаас Монгол Улсад суух шинэ Элчин сайд ажилдаа орлоо

2019 оны 12 сарын 25

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг өчигдөр /2019.12.24/ Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдсон Кобаяши Хироюки-г Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Уулзалтаар Дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг гүнзгийрүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад Япон Улсын дэмжлэг, зээл, тусламж онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглэж, цаашид хоёр улсын найрсаг харилцаа, харилцан ойлголцолд суурилсан Стратегийн түншлэлийн харилцааны эрчийг бууруулалгүй улам гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа онцлов.

Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсад 3 дахь удаагаа томилогдон ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлж, өндөр түвшинд бүхий л салбарт амжилттай хөгжиж буй Монгол, Японы Стратегийн түншлэлийг цаашид улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Мөн тэрээр 2020 оны Олимпын болон Паралимпын наадамд хоёр орны тамирчид өндөр амжилт гаргана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

\

Эх сурвалж: ГХЯ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top