Албаны хэвийн үйл ажиллагааг хангах, алба хаагчдын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах зорилгоор Улсын төсвийн хөрөнгөөр тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Эрчим хүчний гудамжинд Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн шинэ байрыг ашиглалтад хүлээн авах нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2019.12.26/ болж өнгөрлөө.
Шинэ байрны нээлтийн үйл ажиллагаанд Улсын их хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Г.Энхболд, Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, Дэд бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар болон албаны бусад хүмүүс оролцож тус хэлтсийн хамт олонд баяр хүргэж, цаашдын ажил, хөдөлмөрт амжилт хүслээ.
Сэтгэгдэл ( 0 )