Сурагчдын амралтыг сунгахаар БСШУЯ-нд хүсэлт хүргүүлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 03

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт үргэлжилж байгаа. Энэ сарын 13-нд сурагчдын амралт дуусах хэдий ч томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа учраас сурагчдын амралтын сунгах хүсэлтийг холбогдох яаманд хүргүүлжээ. Уг асуудлаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэлээс тодрууллаа. Тэрээр “Амбулаторийн үзлэгээр томуу томуу төст өвчний өвчлөл өнөөдрийн байдлаар 10 гаруй хувьтай байгаа. Энэхүү өвчлөлийн үзүүлэлт 5 хувиас дээш байгаа тохиолдолд дэгдэлт гэж үзэн тодорхой арга хэмжээг авдаг.

Томуугийн өвчлөл өндөр байгаа учраас манай яамнаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг 7-10 хоногоор сунгахыг дэмжих саналтай байгаа. Тиймээс энэхүү саналаа нийслэлийн боловсролын газар, БСШУЯ-нд санал хүргүүлсэн” гэлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
g (103.14.38.10)  2025 оны 03 сарын 13

ene harin zuv shu! Dulaan ued nuhnu biz de \nDEMJIJ BAINAA !!!

1  |  0
ыба (103.11.195.34)  2025 оны 03 сарын 13

Ид есөөр амралт дуусаад байсан болж дээ

1  |  0
eej (103.212.118.157)  2025 оны 03 сарын 13

Ашгүй дээ 1 сар дуустал сунгаасай\n

1  |  0
Top