“Томуу, томуу төст өвчний дэгдэлт 15 хувьд хүрвэл сурагчдын амралтыг сунгана”

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 06

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн /ЕБС/ сурагчдын хоёрдугаар улирлын амралт 2019 оны арванхоёрдугаар сарын 23-наас эхэлж, энэ сарын 13-нд дуусна. Харин орон нутгийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 30-наас энэ сарын 10-ныг хүртэл 14 хоног үргэлжлэх юм. Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа учир Эрүүл мэндийн яамнаас сурагчдын амралтыг сунгах хүсэлтийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд /БСШУСЯ/ хүргүүлсэн билээ.

Энэ талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа. Тэрбээр “ Томуу, төст өвчин амбулаторийн үзлэгийн 15 хувьд хүрсэн нөхцөлд сурагчдын амралтыг хойшлуулах зохицуулалт байдаг. Одоогийн байдлаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй улсын эмнэлгүүдийн амбулаторийн үзлэгийн 10 орчим хувийг томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүд эзэлж байгаа учир сурагчдын амралтыг сунган хойшлуулах нөхцөл бүрдээгүй. Амралт дуусахад буюу нэгдүгээр сарын 12-ны байдлаар томуу, томуу төст өвчний дэгдэлт 15 хувьд хүрвэл нөхцөл байдал өөрчлөгдөнө. Тодруулбал, гуравдугаар улирлын амралтын нэгдүгээр долоо хоногийг шилжүүлэн дахин долоо хоног амраана. Орон нутаг, нийслэлийн сурагчдыг нийтээр нь амраахгүй. Тухайн аймгийн буй томуу, томуу төст өвчний дэгдэлтээс шалтгаалж амралт сунгана. Ер нь сурагчдын амралтыг сунгахгүй, хичээллэх хугацааг тогтвортой байлгах байр суурьтай байгаа” гэв.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.161.114) 2020 оны 01 сарын 19

zaawal15 xvrgex shaardlaga bga ymu sungasan ni deer sh dee xicheel orool axial naxina ene xaniad tegdeg ym bilee sungasan ni dr sh dee

1  |  0
зочин(192.82.64.218) 2020 оны 01 сарын 19

15 хувь хүрвэл ч гэх шиг мэдээж хичээл цуглахаар дэгдэлт улам л их болно шүү дээ бага байгаа дээр нь дэгдэлтийг намжааж байж хичээл эхэлвэл дээр л байх даа амарч байгаа том хүүхдүүд нь цэцэрлэгийн дүү нараа харж байгаа даа хичээл орохоор багачууд нь харах хүнгүй цэцэрлэгтээ явж таарна ингээд томуугийн дэгдэлт улам ихэснэ гэж бодоод байхын

1  |  0
Ээж(103.229.123.206) 2020 оны 01 сарын 19

Энэ ханиад эдгэлт удаан дахилт олон юм шиг байна. Манай хүүхдүүд ээлжлээд л өвдөөд байна. Амралтаа сунгаасай билээ. Гол нь эрүүл мэнд чухал ш дээ.

1  |  0
Top