Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн /ЕБС/ сурагчдын хоёрдугаар улирлын амралт 2019 оны арванхоёрдугаар сарын 23-наас эхэлж, энэ сарын 13-нд дуусна. Харин орон нутгийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 30-наас энэ сарын 10-ныг хүртэл 14 хоног үргэлжлэх юм. Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа учир Эрүүл мэндийн яамнаас сурагчдын амралтыг сунгах хүсэлтийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд /БСШУСЯ/ хүргүүлсэн билээ.
Тэгвэл өнөөдрийн /2020.01.06/ Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын сунгах эсэх талаар хэлэлцэж байна.
Томуу, төст өвчин амбулаторийн үзлэгийн 15 хувьд хүрсэн нөхцөлд сурагчдын амралтыг хойшлуулах зохицуулалттай байдаг. Тэгвэл одоо нийслэлд үйл ажиллагаа явуулж буй улсын эмнэлгүүдийн амбулаторийн үзлэгийн 10 орчим хувийг томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүд эзэлж байгаа учир сурагчдын амралтыг сунган хойшлуулах нөхцөл бүрдээгүй гэсэн тайлбарыг БСШУСЯ-наас өгсөн билээ.
Сэтгэгдэл ( 5 )
Haniad agaar.r amisgalin zamaar damjdag. Zun ch huuhed haniad hvrdeg archaatai archaagvi ni hamaagvi! Orh orohoor yamar ch hereggvi em bichij ogdog bolohoor huviin emnelegeer ihenh ni yvj bn. Yamar yumni chini 15% . Yg vnendee 50% bgaa bh shv
Iim dulaahan uvul bolj bhad archaataihan dulaan yawzgaagachee, sungah yamar ch shaardlaga bhgui
sungax xeregtei emneleg geltgvi xaa saigvi xaniad tiim bolohoor sungaasai
emhelegeer dvvren xvvxed
Sungah heregtei,ovchingui bol bayan gej