Сан Франциско хотод суух ерөнхий консулд патент гардуулав

2020 оны 01 сарын 09

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суух Ерөнхий консул Б.Ургамалцэцэгт консулын патентыг гардуулав.

Уулзалтын үеэр Дэд сайд Б.Батцэцэг АНУ-д Монгол Улсын 30 гаруй мянган иргэн ажиллаж, амьдарч байгааг тэмдэглээд Ерөнхий консулын газрын тойрогт буй иргэддээ төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, хүнд сурталгүй үзүүлэх ёстойг онцолж, ажлын амжилт хүсэв.

АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газрын тойрогт Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта мужууд хамаарч байна.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top