"Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нар БНСУ-ын Сөүл хотноо мэс засалд орж, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа билээ.
Санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан эмчилгээ хийлгэхэд бэрхшээл гарч байгаа тул Монголын урлагийн салбарын олон уран бүтээлчид нэгдэн, уран бүтээлч гэр бүлд туслах "Хос зүрхээ хамгаалъя" хандивын аян өрнүүлж байна.
2020 оны хоёрдугаар сарын 1-нд “Niciton & Friends” тоглолт, хоёрдугаар сарын 2-нд мэргэжлийн урлагийн байгууллагуудын нэгдсэн "Аравт" тоглолтуудыг зохион байгуулахаар болсон юм.
Мөн Улсын драмын эрдмийн театрын зүгээс "Аравт" тоглолтод хамтарч оролцох ба алдарт "Ромео, Жульета" жүжгийг тусад нь тоглож, орлогоо хандивлахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 0 )