Элэг нэгт монголчуудын маань нэгээхэн хэсэг болох өвөрмонголчууд 112.935 мянган юань цуглуулан, Б.Чинбат, Ц.Сарнай хоёрын эмчилгээнд зориулан хандивлажээ.
Тодруулбал, ӨМӨЗО-ны хөгжмийн зохиолч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Ашидаа, ӨМӨЗО-ны “Хөх хээр” хамтлагийн дуучин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Үндэс тэргүүтэй урлагийнхан Б.Чинбат, Ц.Сарнай хоёрын эмчилгээнд хандив өгөхийг санаачилга гаргаж, аян зохион байгуулжээ. Энэ хандивын аян амжилттай болж, 112,935 мянган юань цуглуулан дуучин Ц.Сарнайгийн Хаан банкин дахь 5212071351 тоот данс руу шилжүүлсэн байна.
Сайхан сэтгэлт хүмүүсийн сэтгэлийн дэмээр Чинбаагийн гэр бүл удахгүй урлагийн алтан тайзнаа хаан хөгжмөө эгшиглүүлж, сод бүтээлүүдээ туурвих биз ээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Сэтгэгдэл ( 2 )
eleg negtei xumuus ch oor yumaa
yamar saikhan yum ve