"Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нар БНСУ-ын Сөүл хотноо мэс засалд орж, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа билээ.
Санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан эмчилгээ хийлгэхэд бэрхшээл гарч байгаа тул Монголын урлагийн салбарын олон уран бүтээлчид нэгдэн, уран бүтээлч гэр бүлд туслах "Хос зүрхээ хамгаалъя" хандивын аян өрнүүлэх, рок попын “Niciton & Friends”, мэргэжлийн урлагийн байгууллагуудын “Аравт”тоглолт хийхээр болсон юм. Тоглолтын уран бүтээлчид тодорчээ.
“Niciton & Friends” тоглолт хоёрдугаар сарын 1-нд 17:00 цагаас болох ба тоглолтод “Харанга”, “Соёл-Эрдэнэ”, “Хурд”, “Титэм”, “Камертон”, “Хар сарнай”, “Сүнс”, "Люмино" хамтлаг, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа, Т.Ариунаа, Б.Дашдондог, Ж.Алтанцэцэг, дуучин С.Сэрчмаа, Т. Дэлгэрмөрөн, хийлч Ч.Дэлгэрцэцэг, дуучин Г.Анхмаа, Наагий, Наки нарын уран бүтээлчид оролцож, ая дуугаа өргөхөөр болжээ.
Харин хандивын тоглолтын үргэлжлэл болох мэргэжлийн уран бүтээлчдийн “Аравт” тоглолт хоёрдугаар сарын 2-ны өдрийн 14:00 цагт болно.
Тоглолтод Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Монгол Улсын филармони, Монгол Улсын Консерватор, "Морин хуурын чуулга", "Түмэн эх" чуулга, "Улаанбаатар" чуулга, “Бөртэ”, “Алтан ураг”, "UB DRUMS" хамтлаг, Ардын жүжигчин П.Цэрэндагва, П.Мэндбаяр, Гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Батчулуун, Гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэ, Ө.Уянга, Э.Анхбаяр, гитарчин Д.Өлзий-Орших, морин хуурч Д.Шинэцог, лимбэчин Г.Адъяадорж, хийлч М.Хулан, уртын дууч Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Г.Эрдэнэтунгалаг, Л.Чулуунбаатар, Э.Төрмандах, О.Гансувд нар оролцох юм.
Тасалбарын үнэ
Тасалбар захиалахыг хүсвэл ЭНД дарна уу!
Сэтгэгдэл ( 0 )