Ё.Баатарбилэг: Драмын театрыг НУРААХГҮЙ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 13

Драмын театрыг нураах шийдвэр гарсан талаар өнөөдөр /2020.01.13/ зарим хэвлэлээр мэдээлсэн.

Үүнтэй холбоотойгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Баатарбилэгээс тодруулахад “Драмын театрын барилгыг нураахгүй. Засвар хийнэ. Засаж сайжруулахаар болсон. Ардын хувьсгалын 100 жилийн ой болж байгаатай холбоотойгоор Драмын театр, Дуурийн театр, Төв номын сангийн барилгыг засварлана. Энэ оны төсөвт тус бүрт нь зориулж хоёр тэрбум төгрөг төсөвлөж, засварлана. Миний бие ойрын хугацаанд дээрх байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, ажилтан, албан хаагчдын саналыг сонсоно. Дээрх байгууллагуудад ямар засвар, техник, технологийн шинэчлэлт шаардлагатай байгаатай танилцана. Соёлын өв болсон барилгуудыг нураах гэж байгаа мэтээр улстөржүүлж байна” гэх мэдээллийг өглөө.

Энэ жил Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 380 жилийн ой тохиож буй. Ойн баярын өдрүүдтэй давхцан түүхэн өв соёл болсон зарим барилгыг нураах асуудал хөндөгдсөн ч Улсын драмын эрдмийн театр, Дуурь, бүжгийн эрдмийн театр болон Төв номын сангийн барилгыг нураахгүйгээр нийт зургаан тэрбум төгрөгөөр засварлана гэдэг мэдээллийг салбарын сайд батлан хэллээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.149) 2020 оны 01 сарын 13

Музейг нурааж томруулах шаардлагатай шүүдээ элийрэгч нараа худлаа улс төр хийхээ боль

0  |  0
bagsh(202.9.47.8) 2020 оны 01 сарын 13

БАРИЛГА ЯАХАВ. НУРААНА, ЗАСНА, БАРЬЖ БОЛНО. ХАМГИЙН ЁС СУРТАХУУНГҮЙ ХҮНИЙГ Л НУРААХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ЖИШЭЭ НЬ : СУИС-ИЙН ЗАХИРАЛ Э.СОНИНТОГОС. ЭНЭ ХҮН 60 НАС ХҮРСЭН ТУЛ ТҮҮНИЙГ НУРААЖ БОЛНО… ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛЫН ЖИНХЭНЭ 1 ХҮНИЙ ДАРАНГУЙЛАЛ, АЙЛГАН СҮРДҮҮЛЭХ, ЭРХЭНДЭЭ ОРУУЛАХ ГЭЖ ЮУ БАЙДГЫГ МОНГОЛД ЗӨВХӨН ТӨРИЙН ӨМЧИЙН ИХ СУРГУУЛЬ СУИС ДЭЭР Л ХАРЖ БОЛНО. ЁС СУРТАХУУНГҮЙ ХҮНИЙ НУРААХ НЬ МОНГОЛ УЛСЫН ХУВЬД БАРИЛГА НУРААХААС ХЭЦҮҮ БОЛОЛТОЙ...БИД МӨН Ч ОЛОН ЖИЛ ХҮЛЭЭЛЭЭ....\n\n

1  |  0
ХӨДӨӨНИЙ ТЭНЭГ(182.160.39.17) 2020 оны 01 сарын 13

ЭНЭ ОДОО САЙД ГЭЖ ҮҮ?СУМЫНХАА СОЁЛЫН ТӨВИЙГ НУРАА.БИТГИЙ ХОТЫГ МИНЬ ТАНКДААД БАЙ.ХАЙРАН МУЗЕЙ МИНЬ.

0  |  0
Top