Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн улмаас нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг долоо хоногоор сунгасан билээ.
Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгийн 11.8 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлж байна.
Мөн Өрхийн эрүүл мэндийн төвүүд гуравдугаар сарын 2-ны өдрийг дуусталх хугацаанд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цаг хүртэл, амралтын өдөр 10:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. Харин дүүргийн Эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд 22:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 16:00 цаг хүртэл ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 1 )
Эм бичиж өгөх гэсэн чинь интернет гацчихлаа гэсэн нэгэн эмчтэй өрхийн эмнэлэг дээр таарч байлаа. Тухайн үед дэгдсэн ханиад томууг эмлэх эм, тарианы талаар нэгдсэн чиглэл, сургалт зөвлөгөө өгч баймаар юм. Тэр эмчийн бичсэн эмийг уугаагүй, яагаад гэвэл итгээгүй.