Элчин сайд Р.Болд Туркийн ШУА-ийн Ерөнхийлөгчтэй уулзав

2020 оны 01 сарын 16

Элчин сайд Р.Болд Туркийн Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч Проф.ДР. Музафер Шекертэй уулзаж, хоёр талын ШУА-иудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар ярилцав. Шекерийн зүгээс  Монголд байгуулах Чингис хааны музейн үзмэрийг баяжуулах, 2020 оны хавар Анкарад болох Олон улсын Монгол судлалын холбооны Европын бага хурлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж болохоо илэрхийлэв. Элчин сайдын зүгээс Туркийн ШУА-ийн Хүндэт гишүүнээр  Монголын Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны доктор, профессор, академич Л.Болдыг сонгосонд талархал илэрхийлэв.

Эх сурвалж: ГХЯ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top