Прокурорын ЛОГО, ТЭМДГИЙН загвар шалгаруулах уралдаан зарлалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 01 сарын 20

Монгол Улсад Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой 2020 онд тохиож байгаатай холбогдуулан Прокурорын байгууллагын 90 жилийн ойн лого, “Прокурор-90 жил” хүндэт тэмдэг загвар шалгаруулах уралдааныг зарлаж байна.

Ерөнхий  шаардлага:

Прокурорын байгууллагын онцлог, уламжлал, шинэчлэлийн утга санааг бэлгэдсэн, энгийн ойлгомжтой өгүүлэмж бүхий 4-өөс дээшгүй элемент агуулсан, 3-аас олонгүй өнгө хосолсон утга агуулга, уран сайхны хувьд төгс, сэтгэлгээний өндөр түвшинд хийгдсэн бүтээл байна.

Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:

–Прокурорын байгууллагын үндсэн лого, бренд бүүктэй уялдсан байна. (Брэнд бүүктэй ирж танилцаж болно)

–График дизайны мэргэжлийн програм дээр хийгдсэн байна.

–Лого нь өндөр нягтралтай (300 pixels /inch-с дээш) байх бөгөөд жижгээс томруу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдана.

–Уралдааны бүтээлээ Аdobe photoshop программын  JPEG, PDF өргөтгөлөөр буулгаж, утга санааны тайлбарын хамт  gpo@prokuror.mn цахим хаягаар ирүүлэх буюу Улсын Ерөнхий прокурорын газар Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Багатойруу, Хуульчдын гудамж 15/1,  1 давхарт 111 тоот өрөөнд file хэлбэрээр ирүүлж болно.

–Лого болон “Прокурор-90 жил” хүндэт тэмдэгийн дизайн нь: хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр хэвлэгдэхэд тохиромжтой байх.

–Лого нь видео, ном товхимол, сонин сэтгүүл, ил захидал, сурталчилгааны зурагт хуудас болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байх.

–Уран бүтээлчид зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусдын бүтээл /лого/-ээс хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бол хүлээн авахгүй.

–Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан байх.

–Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байх.

Хүлээн авах хугацаа:

Бүтээлийг 2020 оны 1 дүгээр  сарын 13-наас 27-ны хооронд хүлээн авна.

Шалгаруулалт:  

Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шалгаруулж, www.prokuror.mn  цахим хуудсаар нийтэд зарлана.

Шагнал:

Шалгарсан хамгийн шилдэг нэг бүтээл 2.000.000 төгрөг, Прокурорын байгууллагын тусгай шагнал, дурсгалын зүйл.

Дэд байранд шалгарсан хоёр бүтээлд тус бүр 250.000 төгрөг, Прокурорын байгууллагын дурсгалын зүйл байна.

Уралдааны талаар лавлах утас: 91917530, 99033420.

Прокурорын байгууллагын логоны байгуулалт, өнгөний код:

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top