Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнөөдөр /2020.01.21/ нийт 323 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүний 267 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага, мэдээлэл байв.
Тухайлбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн замд “Toyota Prius” маркийн автомашины жолооч А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, “Honda Civic” маркийн автомашин, “Daewoo” маркийн автобустай мөргөлдөж, жолооч 29 настай эмэгтэй А, 04-08 насны гурван хүүхэд гэмтжээ.
Гэмтсэн иргэдийг Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэсэн бөгөөд хүүхдүүдийн хөл, гар хугарчээ.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцлоо хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 4 )
yun 1 saya, 100 sayaar torgoj hohirliig baragduulj 5-10 jiliin yal uh heregtei, tegej bj hashiraana!
АРХИ УУСАН ЖОЛООЧИД ОНОГДУУЛАХ ХАРИУЦЛАГЫГ ЯАЯ ДАА БАЙЗ. ХЭДЭН ТӨГРӨГӨӨР ТОРГООД Л ӨНГӨРӨХ ЮМ._ 1 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГООД ЖОЛООДОХ ЭРХИЙГ НЬ НАСААР НЬ ХАС, 1 САР БАРИВЧИЛЖ ХОТЫН ХОГИЙГ ЦЭВЭРЛҮҮЛЪЕ. АЛЬ БОЛОХ ХҮН ИХТЭЙ ГАЗРААР ЯВУУЛЖ ЖИГШҮҮЛЬЕ
zugeerel sogtuulah cocacola undaa uugaal yavj baisiishd,yamarch mansuursan yum baihgui
zugeerel sogtuulah cocacola undaa uugaal yavj baisiishd,yamarch mansuursan yum baihgui