Ажлын талбарт эрэлт нь жил бүр нэмэгдэж буй нарийн мэргэжлийн ажилтан бэлдлэг орчинд Засгийн газар сүүлийн жилүүдэд тогтвортой дэмжиж байгаа.
Энэ оноос "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор болсон журмыг Засгийн газар өнөөдрийн /2020.02.04/ хуралдаанаараа баталлаа.
Тэмдэглэхэд, 2019 оны нэгдүгээр сард мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэж байсан юм. Ингэхдээ Мэргэжлийн боловсролын түвшний 2.5 жил, нэг жилийн өдрийн анги, техникийн боловсролын түвшний гурав, 1.5 жилийн өдрийн ангийн суралцагч тэтгэлэг авахаар зохицуулж байсан юм.
Тэгвэл жилийн дараа ийн суралцагчдын тэтгэлгийг нэмэгдүүлж, 200 болголоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Засгийн газрын шийдвэрийн талаар мэдээлэл өгч, “Нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудад суралцаж байгаа оюутнуудын тэтгэлгийг хоёр дахин нэмэгдүүлж, 200 мянган төгрөг болголоо. Энэ жилийн улсын төсөвт Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудад суралцагчдын тэтгэлгийг нэмэгдүүлэх чиглэлээр 79 тэрбум төгрөг туссан” гэв.
Улсын хэмжээнд 84 Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн 51 нь төрийн, 33 нь төрийн бус өмчийнх юм. Эдгээр МСҮТ-үүдэд 39 мянга орчим оюутан аж үйлдвэр, барилга, тээвэр, уул уурхай, үйлчилгээ зэрэг 16 салбарт 230 гаруй мэргэжлээр суралцаж байна.
Сэтгэгдэл ( 4 )
Өмнөх сарын тэтгэлэг ороогүй байгаа ш дэ бас амралтын хугацаанд тэтгэлэг орох юмуу
Өмнөх сарын тэтгэлэг ороогүй байгаа ш дэ бас амралтын хугацаанд тэтгэлэг орох юмуу
urd saruudin munguu uguugui bj,owutanuud uguh boluu gj goridool bgaa hezee uguh ve
Mergejil ezemshix gej suraltsaj baigaa oyutanuudaa ingej demjix ni mash zov,tsaashid xiij chadax ajlaa mongolchuud bid mergejliinxee mongol ajilchidaaraa xiilgej gadnaas xyatad ajilchid avaxgyi baix xeregtei.