Хөл хорионы үеэр ХҮҮХДИЙНХЭЭ ХӨГЖЛИЙГ хэрхэн дэмжих вэ?

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 08

Дэлхий нийтийг түгшүүрт автуулж буй “Ковид-19” цар тахлын халдвараас сэргийлэх үүднээс улс орон даяар хөл хорио тогтоогоод байгаа. Хөл хорио тогтоосноос шалтгаалан хүүхдүүд маань сурч боловсрох чухал цаг үеэ алдаж, хөгжүүлэх хөтөлбөрүүддээ хамрагдаж чадахгүй байгаа билээ.

Иймд “Жэт” англи хэлний сургуулиас 16-17 насны хүүхдэд зориулсан “Teen Life Skills – Summer school program” хөтөлбөр санаачилсныг дуулгахад таатай байна. Уг хөтөлбөр нь дан ганц англи хэлний мэдлэгээр хязгаарлахгүй хүүхдийн гурван цогц хөгжил болох танин мэдэхүй, нийгэмшихүй, бие бялдрыг цогцоор нь хөгжүүлэх зуны зугаатай хөтөлбөр юм байна.

Энэ сарын 12-нд буюу 2020.06.12-ны баасан гарагт эхлэх 16-17 насны хүүхдэд зориулсан танин мэдэхүй, бие бялдар, нийгэмшихүйн чадварыг цогцоор нь хөгжүүлэх “Teen Life Skills – Summer school program” багц сургалтын талаар “Жэт” англи хэлний сургуулийн багш нараас тодруулга авсан юм.


-ШИНЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ “TEEN LIFE SKILLS” ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛ ЮУ ВЭ?

-“Teen Life Skills-Summer school Program” хөтөлбөр хариуцсан багш Д.Золжаргал: “Teen Life Skills-Summer school Program” хөтөлбөр хариуцсан багш Д.Золжаргал: “Жэт” англи хэлний сургуулиас 16-17 насныханд зориулсан “Teen Life Skills” хөтөлбөр буюу англи хэл болон зуны хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна. Сүүлийн саруудад англи хэл анхлан суралцагсад маань зурагтаар хичээлээ үзэж, цахим орчинд олон цагийг өнгөрүүлэх болсон. Үүнээс үүдэн харилцааны болон бие бялдрын бэрхшээлүүд үүсэж байгаа юм. Иймд англи хэлийг үе тэнгийнхэнтэйгээ хамт суралцахаас гадна EQ болон бие бялдрын хөгжлийг дэмжих сургалтууд багтсан хөтөлбөрийг өсвөр үеийнхдээ зориулан боловсруулаад байна. Бид бүхэн танхимын сургалт зохион байгуулах дүрэм журмыг баримтлан үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Хэдийгээр одоо ч олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах боломжгүй боловч бид олон шинэлэг аргуудыг сургалтдаа шингээхээр бэлтгэл ажлаа хангаад байна.

* * *

-EQ /EMOTIONAL QUATIENT/ ГЭЖ ЯГ ЮУГ ХЭЛДЭГ ВЭ. ЭНЭ ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛААЧ?

-“Жэт” англи хэлний сургуулийн сэтгэл зүйч Х.Сэргэлэнцэцэг: Зуны түргэвчилсэн сургалтдаа EQ-ийн хөтөлбөрөө санал болгож байгаадаа баяртай байна. EQ нь сэтгэл хөдлөлийн чадвар, чадамж буюу хүний аливаа зүйлд хандах хандлага, дотоод сэтгэлээр илэрхийлэгдэж байдаг тул амьдралын бүхий л үйл ажиллагаатай салшгүй холбоотойгоор бидний эрүүл мэнд, харилцаа, ажил мэргэжил, ажлын бүтээмж болоод амьдралын бүхий л чанарт нөлөөлдөг болохыг судлаачид гаргаж тавьсаар байгаа билээ. EQ нь сэтгэл хөдлөл нь тогтворгүйгээр илэрхийлэгддэг өсвөр насны хүүхдүүдэд чухал ач холбогдолтой. Өсвөр насны хүүхдүүд өөрсдийн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ ойлгож мэдэх, зөв таних болоод эргээд эерэг зөв хариу үйлдэл илэрхийлэх нь EQ-ийн хөгжилд чухал нөлөөтэй байдаг. Тэд гэр бүл, сургууль, нийгмийн орчноос суралцаж, хөгжих учиртай. Гэвч дэлхий нийтэд тулгараад байгаа цар тахлын үеийн дэглэмээс болоод бидний суралцах, хөгжих нөхцөл байдал хязгаарлагдмал болж байна. Энэ нөхцөл байдлаас болоод бидний сэтгэл зүйд эерэг болоод сөрөг үр дагаврууд гарч байгаа юм. Өсвөр насны хүүхдүүд энэ нөхцөл байдлыг хэрхэн эерэгээр даван туулахад бид туслах болно. Мөн эцэг, эхчүүдэд хүүхдийнхээ EQ-ийн хөгжилд нь тус нэмэр болж, тэдний нийгэм, хөгжилд нь тодорхой хэмжээний тусламж дэмжлэг үзүүлэх үүднээс бид EQ-ийн хөтөлбөрөө санал болгож байгаа билээ.

* * *

-УСАНД СЭЛЭХ НЬ ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ВЭ?

-БЗД-ийн усан спорт төвийн багш Б.Гантүшиг: “Ковид-19” халдвараас сэргийлэх үүднээс хөл хорио тогтоосонтой холбоотой хүүхэд, залуучуудын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх цаг нь багассан. Энэ үед “Жэт” англи хэлний сургуулиас зуны хөтөлбөр зарлаад зогсохгүй усанд сэлэлт багтаж байгааг дуулгахад таатай байна. Усан спорт нь хүүхэд залуучуудын бие бялдрыг жигд хөгжүүлдэг. Бусад спортыг бодоход бүх булчинг хөгжүүлдгээрээ давуу талтай. Усан спортоор хичээллэснээр хүний бие сайхан амардаг учир стресттдэггүй.

Хүний биеийн галбирыг засч, зүрхний булчингийн үйл ажиллагааг сайжруулж, хүчилтөрөгчийг булчингуудад тарааж, цусны эргэлтийн системийг сайжруулдаг идэвхитэй үйл ажиллагаанд тооцогддог усан сэлэлттэй англи хэлний болон сэтгэл хөдлөлийн чадамжийн сургалтууд хөтөлбөрт багтсан байгаа. 

* * *

-“TEEN LIFE SKILLS” ПРОГРАМИЙН БАС НЭГ ХӨТӨЛБӨР НЬ КОМПЬЮТЕРИЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ БАЙСАН. ЭНЭ ТАЛААР МАНАЙ УНШИГЧИДТАЙ ХУВААЛЦААЧ?

-“Жэт” англи хэлний сургуулийн компьютерийн багш Т.Энхболд: Манай сургуулиас шинээр хэрэгжүүлж байгаа зуны хөтөлбөрт маань компьютерийн хөтөлбөр багтаж байгаа. Орчин үеийн дэлхий ертөнцийг компьютергүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс манай сургууль компьютерийн ерөнхий ойлголт, цахим орчны зөв зохистой хэрэглээ, өдөр тутмын программуудыг мэргэжлийн төвшинд ашиглах талаар ур чадварыг эзэмшүүлэх болно.

Дэлхий нийтээр технологийн эрин зуунд шилжиж, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг эхлүүлэхэд бэлтгэж байгаа өнөө үед компьютерын сургалтад суурилан анхан шатны хэрэглээний программууд болон цахим орчинд сошиал профайлуудыг зөв ашиглахад чиглэсэн сургалтууд хөтөлбөрт багтсан.

 

* * *

Та тус хөтөлбөрт хүүхдээ хамруулахыг хүсвэл  6 сарын 12-с өмнө ☎️7711-8899 утсаар эсвэл доорх холбоосоор бүртгүүлэх боломжтой.
Бүртгүүлэх холбоос: https://bit.ly/2XFpwjc 

“Жэт” англи хэлний сургууль: Англи хэл сурах хүсэл тэмүүлэлтэй оюутан залуусыг дэмжин ажилладаг “Жэт” сургууль нь өдгөө 25 дахь жилдээ англи хэлний сургалтыг тасралтгүй явуулж байгаа шилдэг сургууль юм. “Жет”-ийн хамт олон жил бүр хөтөлбөрөө шинэчлэн сайжруулсаар академик англи хэлний боловсрол олгодог шилдэг төв болон хөгжөөд байгаа ба өнгөрсөн хугацаанд 100.000 гаруй оюутан залуусыг амжилттай төгсгөж мөрөөдөлдөө хүрэхэд туслаад байна.

Англи хэлийг сурч, хүсэл мөрөөдөлдөө хүрэхийг хүссэн хүн бүхнийг “Жэт” англи хэлний сургуульд урьж байна.

Хаяг:              МУБИС-ийн зүүн талд “Макс” төвийн 3, 4, 5 давхарт

Веб:               www.jet-english.mn

И-мэйл:        info@jet-english.mn

Утас:              7711-8899

Насанд хүрэгчдийн сургалт мэдээлэл авах ➡ https://bit.ly/3h5pOYd   гээд оруулаад өгөөрэй.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(73.51.245.247) 2020 оны 02 сарын 09

zub zugeer suuj baigaad terbumtan boldog ny lam ,box 2 tatvar tolooch zun naadmaar barag 100 say avna mashin tereg yamar ch tatvar tolokhgyi bas bid barildaxgyi geed suuj xevleliin xural xuugeed l denduu erxluulj baunaa

0  |  0
zochin(73.51.245.247) 2020 оны 02 сарын 09

xunees yum avaxyg ny medex busadad bas garvaadag yum baijee er ny Gandangaas tatvar avdag bolokh xeregtei

0  |  0
зочин(66.181.161.98) 2020 оны 02 сарын 08

Та өөрөө тухайн шашинг шүтдэггүй байж болно. Тэглээ гээд таныг хохироогоод байгаа юм шиг бусдын шүтлэг итгэл рүү ингэж дайрч болохгүй ш дээ.Танд ч бас өөрийн итгэл үнэмшил болсон зүйл байж л таараа. Түүн рүү чинь хэн нэгэн өөрт нь гай болоод байгаа юм шиг дайраад байвал яах вэ?

0  |  0
zochin(192.82.67.48) 2020 оны 02 сарын 08

Pooh lam nar hund yum ugdug yum uu? Yum yum uzehnee.

0  |  0
ХМ(202.9.46.83) 2020 оны 02 сарын 08

Олон түмнээс Их өглөг авдагын байналээ! Тариф тогтоогоод касс. Ажиллуулаад их идээ !!! Буян үйлдмээр юмдаа!!! Бөх Лам Татвар төлдөггүй гарууд!!!

0  |  0
e(64.119.23.127) 2020 оны 02 сарын 08

boljdee

0  |  0
123(185.220.101.48) 2020 оны 02 сарын 08

ПОП ЛАМ НАРЫН ЯДМАГ ШОУ. ТЭНЭГ ХАРАГДАЖ БАЙНА. ЭХЛЭЭД ЗҮГЭЭР Л ЖИРИЙН ИРГЭН ШИГ ТӨРД ТАТВАРАА ТӨЛДӨГ БОЛЧИХ.

1  |  0
MGL(66.181.161.18) 2020 оны 02 сарын 08

Их л хожуу шахалт шаардлагаар л нэг хөдөлж өаына даа\n.

1  |  0
Өвөө(66.181.179.11) 2020 оны 02 сарын 08

Үнэн л байгаа даа анх удаа буян хийж буйг нь сонслоо хурай хурай баярлалаа

0  |  0
браво лам нар(192.82.74.178) 2020 оны 02 сарын 08

вау, манай лам нар браво овоо ш дээ

1  |  0
зочин(43.242.243.6) 2020 оны 02 сарын 08

Маани ,уншаад ,өвчингүй ,болгож ,чадахгүй ,юу.

1  |  0
зочин(202.9.47.52) 2020 оны 02 сарын 08

Маскыг тэгэж гараараа барьж ч болохгүй дээ. Яамаар ч юм бэ

2  |  0
Top