Замын-Үүдэд галт тэргэнд тээвэрлэсэн нүүрс шатжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 02

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн Улаанбаатар төмөр замын “Өртөө 2”-ын долоодугаар зам дээр өчигдөр /2020.03.01/ галт тэргэнд тээвэрлэсэн нүүрс шатжээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид очиж, 45 минут ажиллан унтраасан байна. 

Энэ талаар Замын - Үүд сум дахь Гал түймэр унтраах аврах, 17 дугаар ангийн захирагч Ж.Болдбаатараас тодруулахад “Тухайн воганд 64 тонн нүүрс байсан бөгөөд голоосоо уугиж байсан. Нүүрсний ачилт, тээвэрлэлттэй холбоотойгоор нүүрсэнд шаталт явагдсан байх магадлалтай. Түүнээс гаднын нөлөө байхгүй. Галын шалтгааныг тогтоох асуудлаар аймгийн Онцгой байдлын газарт хандсан. Холбогдох хүмүүс нүүрс уугисан шалтгааныг тогтоох ёстой. Тухайн нүүрс нь Олон овоотын уурхайгаас тээвэрлэсэн нүүрс байсан” гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(122.201.24.11) 2020 оны 03 сарын 02

тамхины иш

0  |  0
Top