МҮАН УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 03

Монгол үндэсний ардчилсан намын /МҮАН/-ын ээлжит бүгд хурлаа энэ сарын 16-ны өдөр хуралдуулахаар болжээ. Энэ удаагийн хурлаар зургаан асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Эвслийн нэр, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн батлах тухай, нам тус бүрд ногдох нэр дэвшигчдийн тоог тогтоох, нам тус бүрд ногдсон тоонд багтаан нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн, нэр дэвшигчийн нэр, нэр дэвших тойргийг шийдвэрлэх, эвсэлд намыг төлөөлөн шийдвэр гаргах эрхтэйгээр оролцох эрх бүхий төлөөлөгчдийг томилох, эвслийн гэрээг хэлэлцэж батлах болон бусад гэсэн зургаан асуудлыг хэлэлцэх ажээ. 

МҮАН нь Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам /ШИНЭН/-тай эвсэж, УИХ-ын 2020 оны сонгуульд оролцохоор санамж бичиг зураад байгаа билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top