Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын газрын Эрэн хайх, аврах бүлгийн дарга, ахлах дэслэгч Н.Төгсбаярын санаачлагаар алба хаагчид ариутгалын төхөөрөмжийг хийлээ.
Тус төхөөрөмж нь 4 талаас цацруулагч хошуугаар 20 минутад 10-15 автомашиныг ариутгах хүчин чадалтай.
Ингэснээр дэлхий дахинд хурдацтай тархаад байгаа шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг гүйцэтгэж байгаа автомашин, техник хэрэгслийг ариутгах боломжтой боллоо гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )