МУБИС-ийн хамт олон УОК-т 35 сая төгрөг хандивлалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 05

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн /МУБИС/ хамт олон КОВИД-19 халдварын эсрэг хандив өгөх аянг богино хугацаанд зохион байгуулан Улсын онцгой комисст 35 сая төгрөгийг хандивлалаа. 

Дэлхийн олон улс, орныг хамран хурдацтайгаар тархаж буй КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин, өргөн хүрээнд ажиллаж буй Монгол Улсын Онцгой Комисст Монгол Улсын Боловсролын их сургуулийн нийт багш, ажилтан, албан хаагчид нэг өдрийн цалингаа амжилт хүсэн хандивлаж байгаа нь энэ.

Нийт 35 000 000 төгрөгийг батламжийн хамт гардуулж өгөх үеэр Монгол Улсын шадар сайд, Онцгой комиссын дарга Ө. Энхтүвшин МУБИС-ийн нийт хамт олонд гүн талархал илэрхийлж эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаанд нь өндөр амжилтыг хүсэн ерөөв.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БАГШ(202.9.46.89) 2020 оны 03 сарын 05

СУИС-ИЙН ЗАХИРАЛ, ДАРГА НАР ГАДААДАД ЗУГААЛДАГ МӨНГӨНӨӨСӨӨ ХАНДИВ ӨГМӨӨР ЮМ ДАА......

0  |  0
Top