Сургалтын төлбөрийн ЗЭЭЛ ЧӨЛӨӨЛӨХ төсөл өргөн барилаа

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 06

УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Сургалтын төрийн сан байгуулагдсан 1993 оноос хойш 30 мянга гаруй иргэн сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, 70 мянга гаруй иргэн сургалтын төлбөрийн зээл, 1997 оноос хойш 2200 иргэн гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцахдаа сургалтын төлбөрийн болон амьжиргааны зээл, 2000 оноос хойш 55 мянга гаруй төрийн албан хаагчийн хүүхэд сургалтын төлбөрийн тэтгэлэг авсан байна.

Засгийн газраас баталсан журамд зааснаар дотоодын их, дээд сургуульд зээлээр суралцан төгссөн иргэний ажилласан жилийг харгалзан 2004, 2008 онд зээлээс чөлөөлж байжээ. Гэвч одоогийн байдлаар 14413 иргэний дээд боловсролын диплом 16.0 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд Боловсролын зээлийн санд хадгалагдаж байгаа юм байна.

Тиймээс Засгийн газрын шийдвэрүүд, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.8-д заасныг үндэслэн Улсын Их Хурлын тогтоол, журмын төслийг боловсруулсан байна. 

Журмын төсөлд: 
 

  • Сургалтын төлбөрийн зээлийг дотоод, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад шаардлага ханган элссэн, хяналтын тоонд багтсан иргэнд олгох; 
     
  • Зээл авсан оюутан сургууль төгсөж, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж эхэлснээс хойш 10 жилээс ихгүй хугацаанд гэрээний дагуу зээлийг эргэн төлөх; 
     
  • Дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцан төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ 3 жил улстаа ажиллан, нийгмийн даатгал төлсөн тохиолдолд сургалтын зээлийн 50 хувийг хөнгөлөх; 
     
  • Эзэмшсэн мэргэжлээрээ эх орондоо болон эх орноо төлөөлөн гадаадад 5-аас доошгүй жил тасралтгүй ажиллан, нийгмийн даатгал төлсөн тохиолдолд зээлээс бүрэн чөлөөлөх; 
     
  • Иргэн нас барсан, хөдөлмөрийн чадвараа бүрмөсөн алдсан тохиолдолд зээлийг хүчингүй болгох; 
     
  • Сургалтын төлбөрийн зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр тусгасан байна.

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(182.160.37.234) 2020 оны 03 сарын 07

Zailaach ee. Tiim um bol bi tatvar tolmoorgui baina. Minii tatvaraar hogshchuuliin zeeliig hen negen gadaadad tenej yavaa hunii esvel terbumtanii surgaltiin tolboriig tolmoorgui baina. Bi tatvar tolmoorgui baina

0  |  0
Алдар(66.244.109.90) 2020 оны 03 сарын 07

Энэ гар Нямдорж нараас даалгавар аваад бажигадаж явнаадаа.

0  |  0
zochin(49.0.212.122) 2020 оны 03 сарын 06

dandaa darga nariin huuhduud bolomjtoi mortloo toriin mongoor sursan baij zeelee tolooch. Hen ni ur huuhdee ochnoon mongo tolj gurdiij baij surgadag hen ni zavshdag baih estoi um !!!!!!!!!! Bolioroi zugeer.

0  |  0
zochin(49.0.212.122) 2020 оны 03 сарын 06

dandaa darga nariin huuhduud bolomjtoi mortloo toriin mongoor sursan baij zeelee tolooch. Hen ni ur huuhdee ochnoon mongo tolj gurdiij baij surgadag hen ni zavshdag baih estoi um !!!!!!!!!! Bolioroi zugeer.

0  |  0
tr(182.160.32.202) 2020 оны 03 сарын 06

zuv zuv bolovsroliig demjih heregtei yalanguya gadnii tom surguuli tenzsen zaluuchuudiig bugdiig ni yavuuldag bolbol manai uls saihan hugjino doo

0  |  0
ZOCHIN (121.147.26.230) 2020 оны 03 сарын 06

zeel awsan ym bol terniigee butsaaj tuluh ni hvnii vvreg!!! uls tur maani buurai baigaagaa medseer baij ur zeeluudiig daraad ard irgedee dawraagaad baigaa zuiliig oilgohgui ym ter zeeld zartsuulaad baigaa munguuruu uls orondoo heregtei buteen baiguulaltad huvi nemer oruulmaar l ym

0  |  0
Дэлгэрмаа(64.119.16.206) 2020 оны 03 сарын 07

Дэмжиж бнаа 26000 хүн дипломоо аваг дээ хөөрхий

1  |  2
АХ(103.9.90.98) 2020 оны 03 сарын 06

САЛХИТЫН ОРДООС АХМАД НАСТНЫ ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ЧӨЛӨӨЛСӨН ШИГ НЭГ ОРДООС БОНД ГАРГАЖ ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨР ЗЭЭЛ ЧӨЛӨӨЛЧИХЭЭЧ. ОЮУТНЫ СУРГАЛИТНЫ ТӨЛБӨР ОЮУТНУУДАД Ч ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД Ч АСАР ИХ ДАРАМТ БОЛЖ БАЙНА. ТӨГСӨӨД ЦАЛИН АВАХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ

1  |  1
АХ(103.9.90.98) 2020 оны 03 сарын 06

ЭТТ 1072 Ш ХУВЬЦААН ТӨР НОГДОХ АШИГ 800 ТЭРБУМААР ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨР ЗЭЭЛИЙГ ЧӨЛӨӨЛЬЕ. А

1  |  0
АХ(103.9.90.98) 2020 оны 03 сарын 06

САЛХИТЫН ОРЛООС АХМАД НАСТАНГУУДЫН ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ТЭГЛЭСЭН ШИГ ОЮУТНУУДЫГ СУРГАЛТЫН ТӨЛБӨР ЗЭЭЛЭС ЧӨЛӨӨЛЖ ҮНДСЭН ХУУЛИНД ЗААСАН БАЙГАЛИЙН БАЯЛАГААС ТЭГШ ХУВЬ ХҮРТЭЭХ ЭРХИЙГ НЬ ЭДЛҮҮЛЬЕ. 180 000 ОЮУТАН ДЭМЖЭЭРЭЙ

0  |  1
ах(103.9.90.98) 2020 оны 03 сарын 06

Эрдэнэс таван толгойн төрийн ногдол ашиг болох 800 тэрбумаар оюутны зээлийг чөлөөлье. оютунтууд сургалтын төлбөр зээлийн асахр их дарамттай байна. Төгсөөд цалин авах хэрэгтэй биз дээ. төгсөөд зээл төлнө гэж юу байхав.

0  |  1
Зочин(153.173.26.2) 2020 оны 03 сарын 06

Хүүхдээ гадаадад сургахад төрийн сангаас зээл өгдөггүй гээд байсан биш бтл үү? Боловсролын яамны нэг мэргэжилтэн авгай 6 жилийн өмнө надад тэгэж л ойлгуулж байсан даа.

1  |  0
Зочин(153.173.26.2) 2020 оны 03 сарын 06

Эдний хүүхдүүд, садан сүлбээтнийх нь хүүхэд төрийнсангаар сурчихаад төлбөрөө төлөөгүй, нөгөө ”хөөн хэлэлцэх” нь дууссан учир одоо төлбөрөөс чөлөөлөх санал гаргаж байгаа юм байна. Энгийн ардын хүүхэд бол эх орондоо ажиллаад, төлбөрөө төлөөд дууссан байгаа, луйварчдын хүүхдүүд болохооор төлбөр төлөх нь бүү хэл аягүй бол Монголд ч ирээгүй байгаа биз.

1  |  0
Zochin(202.4.248.86) 2020 оны 03 сарын 06

Улсыг хохиролгүй болгох тал дээр ажил хийх ёстой хүн байтлаа юу хийгээд байгаа юм болдоо.

1  |  0
ханд(122.201.23.210) 2020 оны 03 сарын 06

Сонгууль дөхөөөөр ард түмэнд таалагдах гээд ядчих юм даа

1  |  0
Дэмжихгүй шүү(66.181.161.25) 2020 оны 03 сарын 06

Хөгжлийн бэрхшээлтэй өндөр настай хүнд өвчтэй биш хөдөлмөрийн насны хүмүүс яахааараа ийм муу шийдвэр гаргаж явдаг байнаа‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️

1  |  0
Boli(202.9.46.133) 2020 оны 03 сарын 06

Neg heseg n az geed bayrlahch ihenh n eserguuutseh bhshu ygaad gewel buh zuild tegsh handah heregteisht 1 jil 2 jil surgaltiin tulburiiig n tguuul 0 chaddag ym bol !

0  |  0
Boli(202.9.46.133) 2020 оны 03 сарын 06

Zeel awmar baiwch daraa daraagiihaa zuiliig bodoj hamaatan sadangiin humuuseesee zeel awch ylgaagui urtui bolood l surch bolowsorch ywjiiin iiim sonin shiiidwer genet gargawal hohirch uldsen oyutan zaluuus hudluh bhshu!

1  |  0
Болио(43.242.242.59) 2020 оны 03 сарын 06

Худлаа дотоодод суралцсан хэдэн муу оюутны хоморгон доор эрх мэдэл, албан тушаалаа ашиглан төрийн зардлаар үр хүүхдээ гадаадын их дээд сургуульд өндөр төлбөртэй сургачихаад одоо болтол төлөөгүй паразитуудын төлбөрийг хаах гэж бна /Ж нь УИХ гишүүн Ундраа өөр хэн2 билээ, нэр нь зарлагдаад байсан нөхдүүд/. Өмнө нь ч гэсэн өөршөөлийн хуулийн нэр доор томчууд л их хэмжээний татвараас зугатааж, хожсон байх шүү. Одоо чөлөөлөх, хөнгөлөх гэж байгаа бол бүгдийг нь хоморголмооргүй бна.

3  |  2
otgon(150.129.141.216) 2020 оны 03 сарын 06

engiin ardiin hvvhdvvded olddoggvi surgaltiin tulburiin zeeliig tegleed bhdaa yahav dee. Naadhi chin tomchuudiin hvvhdvvded ugdug gadaadad surguulid orood turuus avsan tomchuudiiin hvvhdvvdiin zeel shvv ihenh ni.

1  |  2
Зочин(192.82.67.203) 2020 оны 03 сарын 06

Маш зөв шийдвэр байна. Одоо дээд сургуулиудийн оюутан, сурагчдын сургалтыг төлбөргүй болгох хэрэгтэй. Бас дээр нь чанаргүй, сургалтын баазгүй дээд сургуулиудыг татан буулгах, нэгтгэх, сургалтын баазыг өргөтгөх талаар, шинжлэх ухаан, технологийн дэвшлийг хангах бүх бололцоог дэмжмээр байна.

3  |  2
зочин(66.181.161.16) 2020 оны 03 сарын 06

наад хүмүүс чинь хэрэгтэй үед нь улс боломж олгоод зээлээр сурагсан одоо төгсөж ирээд ажил амьдарлын гараагаа эхэлцэн уласдаа баярлалаа гээд ягаад өөрсдөө буцааж төлж болдоггүй юм зээл болгонийг тэглээд байвал юу болох вэ энэ арай хэтрээд байгаа юм бишүү

1  |  0
иргэн(202.21.117.114) 2020 оны 03 сарын 06

гадаадад зээлээр их дээд сургууль төгсөөд дипломат ажил хийж байгаа залуучуудад зориулсан хуулийн төсөл бололтой ид хийж бүтээх насандаа яваа залуучуудын зээлийг чөлөөлөх 16 тэрбум хайран санагдаад байнадаа\n

2  |  1
Top