УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Б.Баатарбилэг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг 2020 оны гуравдугаар сарын 05-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.
Энэ тогтоолын төслийн талаар олон нийтийн дунд "гадны сургуульд төрийн сангийн зээлээр сурсан албан тушаалтнууд болон гишүүдийн хүүхдүүдийн өрийг тэглэх гэж байна" гэх ойлголт түгээд байна.
Энэ талаар БСШУСЯ-ны эх сурвалжаас тодруулахад дараах тайлбарыг өглөө.
-Зээл тэглэнэ гэж буруу ойлгож байна. Зээл тэглэх асуудал байхгүй. Амьжиргааны түвшин доогуур, эцэг эх нь тэтгэврийн, өрх толгойлсон, өнчин өрөөсөн хэрнээ сургалтын чанар сайтай төгссөн, төгсөөд 5-аас доошгүй жил эх орондоо ажиллаж дүрэм журмаа биелүүлсэн иргэдэд сангийн өөрийнх нь дүрэм журамд заасны дагуу УИХ-аар батлуулж ДИПЛОМЫГ нь олгох саналаа өглөө. Тэдний зээлийн асуудал журмынхаа дагуу дуусгавар болж байна. Гадны сургуулийн зээл тэглэх, сургалтын зээлийг нэг удаа тэглэх, гишүүдийн хүүхдүүдийн өрийг тэглэх гэх мэт агуулга байхгүй болно.
УИХ-д өргөн барьсан Журмын төсөлд дараах асуудлыг тусгасан байна.
-Сургалтын төлбөрийн зээлийг дотоод, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад шаардлага ханган элссэн, хяналтын тоонд багтсан иргэнд олгох;
-Зээл авсан оюутан сургууль төгсөж, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж эхэлснээс хойш 10 жилээс ихгүй хугацаанд гэрээний дагуу зээлийг эргэн төлөх;
-Дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцан төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ 3 жил улстаа ажиллан, нийгмийн даатгал төлсөн тохиолдолд сургалтын зээлийн 50 хувийг хөнгөлөх;
-Эзэмшсэн мэргэжлээрээ эх орондоо болон эх орноо төлөөлөн гадаадад 5-аас доошгүй жил тасралтгүй ажиллан, нийгмийн даатгал төлсөн тохиолдолд зээлээс бүрэн чөлөөлөх;
-Иргэн нас барсан, хөдөлмөрийн чадвараа бүрмөсөн алдсан тохиолдолд зээлийг хүчингүй болгох;
-Сургалтын төлбөрийн зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр тусгасан байна.
Сэтгэгдэл ( 27 )
Нөгөө Раднаасэдийн хөөн хэлэлцэх хугацааны асуудал шиг ард иргэдийн толгойг эргүүлж тархийг угааж байгаад өөрсөдөө ашигтай хууль л батлана гэдэг нь эргэлзээгүй
Zaa bolij uz hiih ymaa olj yadsiin
Шоудахаа болимоор хийх ажилгуй хэдэн хун татварын менгеер эрх мэдэлтэнгуудэд дулдуйдахаа болимоороо
Угаасаа наад зээл чинь энгийн иргэдэд хэзээ ч олдож байгаагүй, эрх мэдэл, албан тушаал, ”арын хаалга”-тай хүмүүс л авч байсан. Тийм бол хичнээн хүнийн хэн гэдэг хүний хэдэн төгрөгийг хөнгөлж чөлөөлөх гэж байгаагаа ил тод болго. Ард түмний санал авах гээд тийм сүрхий юм санаачлах гээд бгаа бол тэр нэр гараад байгаа эрх мэдэлтнүүдийн өөрсдийн болон үр хүүхдүүдийнх авсан зээлийг төлүүлвэл харин ч их санал өгөх бх шүү
Сайд. даргын арын хаалганы хүүхдүүд л..сургалтын зээлээр өндөр өртөгтэй гадаадын сургуульд. явцгаасан биз дээ одоо зээлээ төлөхгүй арга.саам хийж хүмүүсийг битгий Хуур худлаа шүү дээ
Tatvar tologchdiin mongiig ene said geh neriig zuugeed baigaa ene hun ureh erhgui, Ene teneg ajlaa zogsoo. Shal manger amitan yum baina shte ene chin.
САРЫН ХЭДЭН САЯЫН ТҮРЭЭСИЙН БАЙРАНД АМЬДАРДАГ, ТЕЛЕВИЗГҮЙ АЙЛ АМЬЖИРГААНЫ ТҮВШИН ДООГУУР(ЯДУУ) АЙЛЫН ТООНД ОРНО БИЗ ДЭЭ.
Амжиргааны түвшин доогуур , эцэг эх нь тэтгэврийн өнчин өрөөсөн сурлага сайтай хүүхдэд олгох юм байна. Баячуудын хүүхэд энд яашаад хамрагдав. Яг л ЖДҮ - л байна. Журмаа зөрчиж мэдээлэлд ойр нь их зээл авчээ
Амжиргааны түвшин доогуур , эцэг эх нь тэтгэврийн өнчин өрөөсөн сурлага сайтай хүүхдэд олгох юм байна. Баячуудын хүүхэд энд яашаад хамрагдав. Яг л ЖДҮ - л байна. Журмаа зөрчиж мэдээлэлд ойр нь их зээл авчээ
Энэ журмаа эргэж харах цаг нь болжээ. Энэ бол анхнаасаа зээл төлөхгүй байхаар хийсэн юм байна. Захиалгатай пм байна.
төр их дээд сургиулаа төлбөртэй болгож оюутнууд тэдний ар гэрийг өрийн дарамтанд оруулж байна. оюутан сургалтын төлбөр төлнө гэж юу байхав. ар гэрийнхэн банкнаас өндөр хүүтэй зээл авч оюутнуудыг сургаж байна. хамаг мал хөрөнгөө хямдаар зарж оюутнуудаас сургаж байна .Төр ингэж өрийн дарамтанд оруулахгүй чөлөөлөх цаг болсон. Тэр оюутан төгсөөд төлнө гэж утгаггүй. төгсөөд ажилд орлоо гэхэд авдаг цалин нь хэд билээ.
Эрдэнэс таван толгойн 107 ш хувьцааны төрийн ногдол ашиг болох 800 тэрбумаас оюутны сургалтын төлбөр зээлийг чөлөөлөх боломж байгаа. Яагаад гэвэл оюутнуудын сургалтын төлбөрийг өмнө 1072 ш хувьцаагаар төлж байсан. одоо ногдол ашигаас төлөх нь оюутнуудад үндсэн хуулинд заасан байгалийн баялагаас тэгш хүртэх эрхийг эдлэх эрхийг эдлүүлэх явдал юм.
УИХ ЗАСГИЙН ГАЗАР ӨӨРСДӨДӨӨ ЗОРИУЛЖ ХУУЛЬ САНААЧЛАХ ЮМ АА. НААД ЗЭЭЛТЭЙ БАЙГАА , ӨРИЙН ДАРАМТАНД БАЙГАА МЯНГА МЯНГАН ЖИ РИЙН ОЮУТНУУДЫГ СУРГАЛТЫН ТӨЛБӨР ЗЭЭЛЭЭС ЧӨЛӨӨЛЖ ӨРИЙН ДАРАМТНААС ГАРГААД ӨГ Л ДЭЭ
УИХ засгийн газрын гишүүүдийн тэдний үр хүүхэд хань хамсаатан нууц амрагуудын , нууц амрагуудын хүүхдүүдийн сургалтын төлбөр өрийг тэглэх гэж байна. Гэтэл их дээд сургуульд орчихоод сургалтын төлбөргүй аргаггүйн эрхэнд зээл авч байгаа жирийн оюутнуудыг яагаад сургалтын төлбөр зээлээс чөлөөлж болохгүй гэж. яагаад төр тэдгээр оюутныг тэдний ар гэрийнхэнийг өрийн дарамтанд байлгаад байна
зээлийг нь толуулэх талаар бодлого гаргаачээ тэгвэл баатарбилэг чамайг сайдын ажлаа сайн хийлээ гээд дахин сонгое
зээлийг нь толуулэх талаар ажил зохиож хурдан толуулээчээ
Буруу ойлгосон хүн байхгүй байхоо. Харин хулгай хийх гэж байгаагаа булзааруулахаа больсон нь дээр байхоо.
Ийм тохиолдолд, - эзэмшсэн мэргэжлээрээ гэдгийг -дотоодын их, дээд сургуульд гэж тодруулах хэрэгтэй
Энийг төрийн сан өөрөө хийчихдэг, хийсээр ирсэн ажил нь шүү дээ.
БУРУУ ОЙЛГООГҮЙ БНА ЧАМААС ТЭНЭГ БИШ ШҮҮ АРД ТҮМНИЙГ ЯАЖ Ч БОЛНО ТЭНЭГ ГЭЖ БОДОО ЮУ ПЯЗДА МИНЬ.НААД ДОТОР ЧИНЬ ЗАНДАНГААС ЭХЛЭЭД НЯМДОРЖЫН ХҮҮ ГЭЭД БҮГД ТОМЧУУЛЫН ХҮҮХДИЙН 16 ААС 320000 ДОЛЛАРЫН ЗЭЭЛ ЯВАА ШҮҮ ТЭГЛЭВЭЛ ШШҮҮХЭД ӨГНӨ ШҮҮ ГӨЛӨГ МИНЬ
Гадаадад сурсан гишүүдийнхээ хүүхдийн төлбөрийг ил тод зарла
Шал худлаа ярихаа болиочээ дээр байгаа тодруулга хэсэг дээр болохоор амьжиргааны түвшин доогуур өрх толгойлсон эцэг эх нь тэргэврийн энтэр гэчихээд доор байгаа уих-д өргөн барьсан хэсэг дээр болохоор ямар нэг амьжиргааны түвшин доогуур өрх толгойлсон энтэр гэсэн юм байхгүй байгаа биз дээ.Биднийг тэнэг гэж бодоод байгаам байхдаа.
Шал худлаа ярихаа болиочээ дээр байгаа тодруулга хэсэг дээр болохоор амьжиргааны түвшин доогуур өрх толгойлсон эцэг эх нь тэргэврийн энтэр гэчихээд доор байгаа уих-д өргөн барьсан хэсэг дээр болохоор ямар нэг амьжиргааны түвшин доогуур өрх толгойлсон энтэр гэсэн юм байхгүй байгаа биз дээ.Биднийг тэнэг гэж бодоод байгаам байхдаа.
ta nar odoo bolioch dee er ni zeeleer surch bga huuhduud 90 % ni ta hamsatnuud tanil taluud bga ard tumenii huuhduuded olddogui shuu dee buh idej boloh buhnees ideed bhaar uheheese omno haramsahguin tuld gants boltugai sn zuil hiil dee eh orondd tenger ta nariig gesgeeh bh daa mongo ttim ih heregtei ymuu eruul bvl ug ni boloh bmaar ym daa
Эх орондоо ирж 5 жил ажиллаад зээлээс чөлүүлж бгаа юм уу
5 жил ажилласан хүүхдүүдийг цалингаас нь барьцаалаад төлөөд дууссан. Одоо энэ нэрийн дор сурлага сайтай гэх нэрийн дор өөр бусад хүмүүсийн өрийг дарах гэж байна.Одоо хүртэл төлөөгүй мөнгөтэй их хурлын гишүүн байна. Яагаад жирийн иргэдээс цалингаас нь авдаг шиг шаардаж авдаггүй юм. Но байна аа. Нас барсан бол өөр аяндаа хуультай хө.
TURIIN MUNGUUR BAYAJ SAN OLIGARKHUUD KHUUKHDUUDIINKHEE MUNGIIG TULUUGUY SHIWSHIG BOLJ BAYNA . TED NART BIDNEES KHULGAYLSAN 60, 70 SAYA NI BAYKHGUY BAYJ KHARAGDAACH, TED NARAASAA YAGAAD TULBURIIG NI AWAKHGUY BAYNAA ? SAYDAA