Москва - Улаанбаатар чиглэлийн онгоцоор энэ сарын 2-ны өдөр Монгол Улсад ирсэн Франц улсын иргэнээс урьдчилсан шинжилгээгээр шинэ төрлийн коронавирус илэрч, шинжилгээ нь батлагдаад байна. Дээрх тохиолдолтой холбогдуулан Улсын онцгой комисс өнөөдөр өглөө 06.00 цагаас хуралдаж, шуурхай шийдвэрүүд гаргасан юм.
Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлаад байгаа ба уг хуралдааны дараа Улсын онцгой комисс дахин хуралдахаар боллоо.
Монголд ажилладаг Францын 57 настай иргэн Франц улс руу явж, 10 гаруй хоноод гуравдугаар сарын 2-нд ирсэн бөгөөд ирсэн даруйд нь өөрийгөө 14 хоног тусгаарлахыг сануулсан байна. Шинжилгээний хариу эерэг гарсан талаар мэдээллийг Улсын онцгой комисс өнгөрөгч шөнө 02 цагийн үед авсан бөгөөд үүнээс хойш анхдагч болон нэгдүгээр хавьтлаар тухайн хүнтэй уулзсан, хамт байсан хүмүүсийн тоо 120 хүрсэн байна. Одоогоор анхдагч хавьталд орсон иргэдийг дуудаж, ХӨСҮТ-д тусгаарлаад байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Дорноговь аймагт 20, Улаанбаатарт 40, нийт 120 гаруй хүнтэй уулзсан байна.
Мөн үүнтэй холбогдуулан 2020 оны гуравдугаар сарын 10-16-ныг хүртэлх хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг бүрэн зогсоолоо.
Сэтгэгдэл ( 1 )
garah zardliig oruulj irsen kompaniar n toluuleh heregtei\n