Дэлхий дахинаа коронавирусний тархалт дэгдэж, холбогдох хөл хориог харилцан адилгүй тогтоогоод байгаа билээ. Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар халдвар авсан болох нь тогтоогдсон нэг тохиолдол бүртгэгдсэн бөгөөд хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.
Коронавирусний дэгдэлт, тархалттай холбоотойгоор ихэнх улс орнууд цэцэрлэг, сургуулиудийг хөл хорионд оруулж, сургалтын хэлбэрийг онлайн хэлбэрт шилжүүлсэн ба энэ аргыг дэлхийн 29 оронд мөрдөж байна
Дэлхийн хэмжээнд нийтдээ 584 сая хүүхэд хөл хорионд ороод байгаа бөгөөд теле хичээлийн зохион байгуулалтаараа Монгол болон БНХАУ, БНСУ дэлхийд тэргүүлж байгааг БСШУС-ийн дэд сайд Г.Ганбаяр онцолжээ.
ЕБС-ийн болон цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хүргэх цахим болон теле хичээлийг Монголын телевизүүдийн холбоо БСШУСЯ-тай хамтран бэлтгэж, орон даяар амжилттай хүргэж байна. Монголын телевизийн холбооны телевизүүд өөрсдийн санаачилгаар идэвхтэй, зохион байгуулалттайгаар цахим хичээлүүдийг бэлтгэх, түгээн ажиллаж байгааг мөн салбарын яам сайшааж байгаа юм.
Сурагч хүүхдүүдийн хичээл зүтгэл ч мөн сайн байгаа. Хэдийгээр цахим хэлбэрээр хичээл хүргэж байгаа ч Элсэлтийн ерөнхий шалгалт ойртсон энэ үед сурагчдын зүгээс хичээлээ улам идэвх, санаачилгатай давтахыг энэ дашрамд анхааруулан зөвлөж байна.
Энэ долоо хоногт гэхэд агуулга нөхөх шинэ хичээл цацагдаж эхэлсэн бөгөөд Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ -д зориулсан теле хичээлийг Монголын телевизүүдийн холбооны дараах телевизийн сувгууд болон ТМ телевиз, МҮОНТ ээр тухайн сувгийн хөтөлбөрт тавигдсан цагт хүлээн авахыг сурагчдадаа сануулж байна.
Энэ долоо хоногийн ТЕЛЕ хичээлийн хуваарийг энд дарж үзнэ үү
Харин теле хичээлийг нийгмийн сүлжээгээр хяналтгүй цацах, бага ангийн хүүхдүүдэд сошиал хаяг нээх зэргийг хориглож, цахим орчны халдлагаас хүүхдүүдээ хамгаалахад анхааруулж байгаа юм.
Дашрамд дурдахад, "Эрхэт Монгол" медиа группийн харьяа ТВ8 телевиз ЕБС-ийн наймдугаар ангийн хичээлийг дамжуулан хүргэж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 4 )
Ямар гоё мэдээ вэ. Монголын боловсролын салбар мандтугай.
Ганбаяр сайдаа та 29р сургуулийн сургалтын хөтөлбөр ЕБС-ийн хөтөлбөрөөс өөр байдагыг мэддэггүй юм байна.\nТа нар 29-р сургуулийн хүүхдүүдийн эрхийг аймшигтай зөрчиж байна.\nДохиж байгаа багш нар нь маш муу бүр ойлгох ямарч боломжгүй дохиж байна.Битгий халтуурдаад байл даа.
Bi sonsgolgui hun. Tele hicheel dohionii orchuulga chanar muutai bas 29r surguuliin bagsh nar dohionii chadvar alga. Uuchlaarai.....
ӨРӨӨ ӨӨРСДИЙГӨӨ МАГТАЖ ОНИГОО БОЛОХ ЮМ БХЙНА ДӨӨ