Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ял оноолоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 03 сарын 14

Дүүргийн прокурорын газраас бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргийн шийдвэрлэлтэнд онцгой анхаарч байна. Оны эхний хоёр сарын байдлаар 14 насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн хоёр хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ. 

Эдгээр гэмт хэргүүд нь цахим сүлжээ ашиглан өөрийгөө эмэгтэй хүн гэж итгүүлэн танилцаж, улмаар насанд хүрээгүй, бага насны хоёр хүүхдийг хүчиндэн, эд зүйлийг нь дээрэмдсэн үйлдэлтэй ба шүүхээс шүүгдэгчид бүх насаар нь хорих ял оногдуулсан байна. 

Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн захирал хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2019 онд сургуулийн хашаанд тоглож байсан хүүхдийн толгой дээр төмөр унаж амь нас нь хохирсон хэргийг шүүхээр шийдвэрлүүлж ял оноожээ. 

Top