Испанийн хаан эцгээсээ өвлөх хөрөнгөнөөс татгалзжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 16

Испанийн хаан VI Филипп өөрийн эцэг I Хуан Карлосоос өвлөн авах хөрөнгөнөөс татгалзахаар шийджээ. Түүний эцгийг Саудын Арабаас мөнгө авсан гэх мэдээлэл хэвлэлээр гараад байгаа билээ.

Хаан VI Филипп Хуан Карлосын үлдээсэн өв хөрөнгө болон хууль бусаар авсан байж болзошгүй аливаа хувьцаа, хөрөнгө оруулалт зэргээс татгалзах шийдвэр гаргасан байна. Түүнчлэн, VI Филиппийн шийдвэрийн дагуу түүний эцэг Хуан Карлос хааны ордны төсвөөс санхүүжилт авах эрхгүй болжээ. Испанийн El Pais сонинд бичсэнээр, VI Филипп Саудын Арабаас Панамын сангийн нэр дээр нээсэн I Хуан Карлосын Швейцарын дансанд 100 сая еврог шилжүүлсэнтэй холбоотой хэргийг шалгаж эхэлсний дараа ийм шийдвэр гаргажээ.  VI Филипп эцгийнхээ байгуулсан сангаас ашиг хүртэж байсан байж болзошгүй гэж орон нутгийн хэвлэлүүд бичиж байжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 17

ene ger byliinhen aav, egch ni avilgiin heregt oroozoldson shiitgyylsen…tatgalzahgui bol ichmeer um bolno bizdee medeej ard tymen ni zovshoorohgui

0  |  0
Su ah(202.179.24.202) 2020 оны 03 сарын 17

Сайхан жишиг байна Номтойбаяр хэзээ Нямтайширийн хөрөнгөнөөс татгалзах юм бол доо?

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 16

haaduudiin yndsen horongo bol tatgalzah estoi l horongo

1  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 16

tatgalzah heregtei shdee, latin amerik, amerik tiv busad kolonuudaas deeremdej avsan horongo um chin

2  |  0
zochin(66.181.187.170) 2020 оны 03 сарын 16

yamar ch mundag humuujil we manai 76 bol awchii geed chichreed bdiish sh

3  |  0
Top