Ё.Баатарбилэг: Сурагчдын амралт 2020.06.15-наас эхэлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 21

Улсын Онцгой комиссын 13 дахь удаагийн хуралдаан (2020.03.20)-аар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон хугацаа, бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосныг, хилийн боомт хаасан, нислэг зогсоосон хугацааг тус тус 2020 оны дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгахаар боллоо. Ийнхүү сунгасантай холбоотойгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг дараах мэдээллийг хийлээ.


БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН САЛБАРТ


Хичээл 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны пүрэв гарагаас эхэлж, түүнээс хойш даваагаас бямба гарагт хичээллэнэ.

Цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны тавдугаар сарын 31-нийг дуустал үргэлжлүүлнэ.

Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийг 2020 оны зургадугаар сарын 6-ны бямба гарагийг дуустал, дунд, ахлах ангийн зургадугаар сарын 13-ны бямба гарагийг дуустал хичээллүүлнэ.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг УИХ-ын сонгуулийн дараа буюу долдугаар сарын 2-5-нд авч, их, дээд сургуулийн элсэлтийг мөн сарын 7-8-нд зохион байгуулна.

Энэ хичээлийн жилийн сурагчдын амралт хугацаандаа буюу зургадугаар сарын 15-наас эхэлнэ.

Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын амралтын 48 хоногт өөрчлөлт орохгүй, зургадугаар сарын 15-ны даваа гарагаас наймдугаар сарын 24-ний даваа гараг хүртэл үргэлжилнэ.


ДЭЭД БОЛОВСРОЛЫН САЛБАРТ
 

Их, дээд сургуулиудын хичээлийг зургадугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлүүлж, 2020-2021 оны хичээлийн жилийг наймдугаар сарын 15-ны өдөр эхлүүлнэ.


СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЛБАРТ
 

2020 оны эхний хагас жилд болох байсан соёл, урлаг, биеийн тамир спортын нэгдсэн арга хэмжээ, олон улсын болон улсын аварга шалгаруулах тэмцээнийг бүрэн зогсоосон.

Зөвхөн олимпийн наадамд бэлтгэх Улсын шигшээ багийн дөрвөн төрлийн тамирчдын бэлтгэл, сургуулилалтыг онцгой горимтой орчин нөхцөлд хийлгэнэ.

Шинжлэх ухааны байгууллагууд нэгдсэн сургалт, арга хэмжээ зохион байгуулахгүй, эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа үргэлжлүүлнэ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.168.131) 2020 оны 03 сарын 23

TSAGDAAGIN BAIGUULLAGIN HUN NASAND HUREEGUI HUUHED URUU TATAJ MASHINAARAA OLON UDAA AVAJ YAVAJ OROLDSON BAINADA ODOO YAAH VE??

0  |  0
(66.181.168.131) 2020 оны 03 сарын 23

Ter baliar hamsaatanuud ni heleech nasand hureegui huuhed uruu tataad oroldtson baina,turiin uureg huleesen humuus baijeej nuden deer ni boljoogoo uil yavdliig taslan zogsoohgui bur ulam demjij zurag avatsgaagaad yavj baisan bn,ham hereg hiisen baihad,bur esregeeree tuslah yostoi hun ni bur huchingiin hereg hiitsen baihad shudraga shuuh gej bn uu engiin tatvar tulugch arduud hohirood uldeh yostoi yum uu?

0  |  0
zochin(202.126.88.136) 2020 оны 03 сарын 22

Bagsh nariin amralt 8 r sariin 24 nd duusna. harin hlcheel 15 ng ehelne gesniig oilgosongvi said aa

0  |  0
зочин(64.119.17.149) 2020 оны 03 сарын 22

Бага дунд ангиудыг ингээд хаасан нь дээрдээ

1  |  0
Bat(202.9.46.110) 2020 оны 03 сарын 21

Baatarbileg t1 sda yu geel hudlaa shaagaad yawaad bnaa anhaarahgui l bga shu chamaig

0  |  0
Top