Сурагчдын хөл хориог сунгасантай холбоотой ЗОХИЦУУЛАЛТУУД

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 21

Улсын онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрийг гаргалаа /2020.03.20/.

Улсын Онцгой комиссоос Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг болон ЕБС, цэцэрлэг, их, дээд сургуулиудын хөл хорио, хил, боомтууд, бүх нислэгийг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл хязгаарлах шийдвэр гаргалаа.


Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг "2020 оны нэгдүгээр сарын 27-ноос гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл хичээл, сургалтын үйл ажиллагааг сунгасан шийдвэрийг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгалаа. Өнгөрсөн хугацаанд нийтдээ цэцэрлэгийн 500 цаг, Ерөнхий боловсролын сургуулийн 1146 цагийн хичээлийг өргөн нэвтрүүлгийн 18 телевизээр гаргасан. 

Одоогийн байдлаар дэлхийн 114 улс орон цэцэрлэг, сургуулийнхаа үйл ажиллагааг зогссож, 896 сая хүүхэд хорио цээрийн дэглэмд орсон байгаа. 

Сургууль, цэцэрлэгийн хөл хориог сунгасантай холбоотой дараах зохицуулалтыг хийнэ.
 

  • Дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн пүрэв гаригаас эхэлж хичээл орно. 
     
  • ЕБС-ын бага ангийг 2020 оны зургаадугаар сарын 6-ны өдрийн бямба гариг хүртэл, дунд, ахлах ангийг 2020 оны зургаадугаар сарын 13-ны бямба гаригийг дуустал хичээллүүлнэ. 
     
  • Цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны тавдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгоно. 
     
  • ЕБС-ийн сурагчдыг тав, зургаадугаар саруудад долоон удаа бямба гаригт хичээллүүлэхээр шийдвэрлэлээ. 
     
  • Их, дээд сургуульд элсэх ЭЕШ-ыг сонгуулийн дараа буюу 2020 оны долоодугаар сарын 2-ны өдөр эхлүүлж, долоодугаар сарын 5-ны өдөр дуусгавар болгоно. 
     
  • Их, дээд сургуулийн элсэлтийг 2020 оны долоодугаар сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулна. 
     
  • Энэ жилийн их, дээд сургуулийн үйл ажиллагааг зургаадугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлүүлнэ. 
     
  • Ирэх намар их, дээд сургуулийн хичээлийн жил наймдугаар сарын 15-ны өдрийн Даваа гаригт эхэлнэ. 
     
  • ЕБС, цэцэрлэгийн хичээлийг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр хичээлийн жилийн бүтцэд зохицуулалт хийсэн. 
     
  • Багш нарын амралтын 48 хоногт ямар нэгэн өөрчлөлт оруулахгүйгээр зохицуулалт хийсэн бөгөөд ЕБС-ын багш нарын ээлжийн амралт 2020 оны зургаадугаар сарын 15-ны Даваа гаригаас эхэлж, наймдугаар сарын 24-ний Даваа гаригт ажил орно" гэв. 
Top