Зорилтот бүлгийн 1150 хүүхдэд хүнс, ариун цэврийн багц хүргэлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 25

КОВИД-19 халдварын цар тахлаас үүдэн хөл хорионд байгаа бага насны хүүхдүүдийн гэр бүлийн нөхцөл байдлыг үнэлэх түргэвчилсэн судалгааг БСШУСЯ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран 2020 оны хоёрдугаар сарын 17-21-ны өдрүүдэд зохион байгуулж 24 цагийн цэцэрлэгийн 1700 хүүхдийг хамрууллаа.

Судалгаагаар 2-5 насны нийт хүүхдийн 17.1 хувь нь хоол тэжээлийн, 14.2 хувь нь хамгааллын, 25.8 хувь нь аюулгүй байдлын дунд буюу өндөр эрсдэлтэй хэмээн үнэлэгджээ. Нөхцөл байдлын үнэлгээнд үндэслэн зорилтот бүлгийн 1150 хүүхэд, тэдний гэр бүлд коронавирусээс хамгаалах “Цэвэр гар” аяныг БСШУСЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Солонгосын Хүүхдийн сан, ПИН ТББ хамтран зохион байгууллаа.

Аяны хүрээнд нийслэлийн таван дүүргийн 81 цэцэрлэгийн 1150 хүүхдийн гэр бүлд хоол хүнс /баяжуулсан гурил, будаа, элсэн чихэр , ургамлын тос, хүүхдийн будаа /, эрүүл ахуй /шүдний оо, шүдний сойз, гарын саван, угаалгын саван г.м /, боловсролын / эвлүүлдэг тоглоом, буддаг ном, өнгийн харандаа, зургийн дэвтэр, харандаа / багцыг тусламж болгон бэлтгэж, ПИН ТББ, Дэлхийн зөн ОУБ, Нийслэлийн цэцэрлэгүүдийн зарим албан хаагч, Улаан загалмайн сайн дурын ажилтнуудын тусламжтайгаар хүргэлээ.

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top