Чингис хааны музейг 53 тэрбум төгрөгөөр хоёр жилийн хугацаанд барина

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 02

Анх 1955 онд үүд хаалгаа нээж байсан Байгалийн түүхийн музейг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан дүгнэлтийн дагуу 2013 онд хаасан билээ. Дүгнэлтэд “Байгалийн түүхийн музейн 1955 онд баригдсан барилга ослын байдалд байна. Ашиглаж болохгүй  түвшинд байна” гэдгийг дурдсан байдаг. 

2019 оны долоодугаар сарын 3-ны өдрийн Засгийн газрын шийдвэрийн дагуу ашиглалтын шаардлага хангахаа больсон Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг нурааж, суурин дээр нь “Чингис хааны түүх соёлын хүрээлэн” музей барихаар болсон. Харин Байгалийн түүхийн музейн шинэ барилгыг Их тэнгэрийн аманд барихаар болсон юм. 

Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар хэрэгжиж буй "Чингис хааны түүх соёлын хүрээлэн" музейн бүтээн байгуулалтын ажил эхэллээ. /2020.04.02/

Бүтээн байгуулалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо. 

Тэрбээр "Өнөөдөр монгол түмний хувьд түүхэн өдөр тохиож байна. Монгол туургатны эх түүх, үндэсний соёлыг бататган эзэн Чингис хаанаараа овоглосон энэхүү музей нь түүх соёл, оюуны эх орд болно. Чингис хааны музейгээр дамжуулан үр хойчдоо эх түүхээ өвлүүлэн үлдээж байна. Хүчин зүтгэсэн бүх хүмүүст, дэмжиж тусалсан ард иргэддээ Монгол Улсын Засгийн газрын өмнөөс талархъя. Өнөөдөр сайн цагийн эхлэл, сайн үйлийн үргэлжлэл болгож, чингис хааныхаа музейн бүтээн байгуулалт ийнхүү эхэлж байна" гэв. 

Түүнчлэн "Музейн барилга дээшээ есөн давхар, доошоо нэг давхар байх бөгөөд хоёр жилийн хугацаанд баригдаж дуусна. 2020-2021 оны улсын төсөвт 53 тэрбумын хөрөнгө оруулалт тусгагдсан. Санхүүжилт гацах зэрэг асуудал үүсэхгүй. Бид үр хүүхдэдээ түүхээ үлдээх, соён гэгээрүүлэх ёстой. Түүхийн хичээлийг энд сургадаг байгаасай гэж бодож байна. Музейд сургалтын танхим, номын сан зэргийг байгуулна. Гадаадад байгаа Элчин сайдуудад тухайн оронд нь байгаа Их Эзэн хааны түүхтэй холбоотой үзмэр, дурсгалыг авчрах, эсвэл хуулбарыг авчрах үүрэг өгсөн" гэсэн юм. 

ШУУД ҮЗЭХ 

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ok(202.9.40.231) 2020 оны 04 сарын 03

mash zuv ajil baina.

0  |  0
c(103.26.194.161) 2020 оны 04 сарын 03

songuuliar handiv avahgyi heed bsan uchir....

0  |  0
Зочин(202.126.88.194) 2020 оны 04 сарын 02

Нөгөө өвчин, тахал яасан бэ, байгалийн музёй яасан бэ

0  |  0
зочин (59.153.112.17) 2020 оны 04 сарын 02

Чингэс хааны музйег байгуулах цаг болсон архиар л нэр нь гарч байлаа одоо хүн орж үзэх байрилга баймаар байна

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 02

Mongol uls Chingis haaniihaa muzeitei bolohgui bol arai evgui l dee, zalgadaad horongo yreed bailgui hurdhan barichih heregtei

0  |  0
Z(218.52.180.145) 2020 оны 04 сарын 02

ENE HULGAICH NART BITGII SANLAA UGEEREI

0  |  0
Зориг(202.131.234.82) 2020 оны 04 сарын 02

Үгүй ядахдаа энэ шав тавих ёслолоо болчих хэрэгтэй ш дээ, 1 ядарсан айлыг байртай болгох дайны мөнгө үрж байгаа даа, ЯАНА ДАА

0  |  0
zochin(218.52.180.145) 2020 оны 04 сарын 02

ARD TUMNEE BODOOSOI ENE MALNUUD!!! UURSDUU L IVDEL BOLOO\n

0  |  1
zochin(218.52.180.145) 2020 оны 04 сарын 02

ARD TUMNEE BODOOSOI ENE MALNUUD!!! UURSDUU L IVDEL BOLOO\n

0  |  2
Зочин(192.82.70.115) 2020 оны 04 сарын 02

ЗАЙЛ НОВШНУУДАА НААД МУЗЕЙТЭЙГЭЭ ДАЛД ОР. ӨЛБӨРЧ ҮХСЭН АРД ОЛНЫ ЧИНЬ СҮНС ҮЕИЙН ҮЕД ТА НАРЫГ ДАГАХ БОЛНО ДОО. МАН ТОНИЛТУГАЙ.

0  |  2
Top