“Наша песня” орос дууны уралдаан цахимаар явагдаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 03

Оросын шинжлэх ухаан, соёлын төв ОХУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр UBS телевизтэй хамтран “Наша песня” орос дууны уралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулж байна. 1941-1945 оны Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан уг арга хэмжээнд гоцлол дуучид болон найрал дууны хамтлагуудыг өөрийн дуулсан Эх орны дайны сэдэвт дуугаар оролцохыг урьж байна.

Нэгдүгээр үе гуравдугаар сарын 20-ноос эхэлж, дөрөвдүгээр сарын 5-ны өдөр өндөрлөх юм.

Гоцлол дуучид, чөлөөт уран бүтээлчид болон найрал дууны хамтлагууд өөрсдийн бичлэгээ уралдааны албан ёсны nashapesnya@rcnkmn.ru хаяг руу илгээгээрэй.

Оролцогч дуучид, хамтлагуудын бичлэгийг

#Российский центр науки и культуры в Улан-Баторе / Улаанбаатар дахь #ОШУСТ пэйжид байршуулна.

Уралдааны нэгдүгээр үеийн сонгон шалгаруулалт нийтэд нээлттэй шүүлтээр явагдаж, олны таашаал хүртсэн уран бүтээлийг эрэмбээр сонгох юм байна. Мөн хаалтын гала концерт, ялагчийг тодруулах торгон мөчийг телевизээр шууд дамжуулах аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнгөө(202.126.90.53) 2024 оны 02 сарын 13

2024онд болох уу\n

0  |  0
Top