Гарал үүслийн гэрчилгээгүй мах худалдсан хэргийг цагдаад шилжүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 10

Архангай аймгийн Прокурорын газраас малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус аймаг дахь цагдаа, Мэргэжлийн хяналт,  Мал эмнэлгийн газар, Тагнуулын хэлтэстэй хамтран малын мах нөөцлөн, худалдаалах үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгжүүдийн хөргөлтийн агуулахуудад шалгалт хийжээ.

Шалгалтанд тус аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах малын мах нөөцлөх зориулалттай 15, Ихтамир сумын нутаг дэвсгэрт байрлах сүү, цагаан идээ нөөцлөх зориулалттай 2, нийт 17 хөргөлтийн агуулах хамрагдсан байна.

Малын мах бэлтгэн, худалдаалах үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгжүүд нь гарал үүслийн гэрчилгээгүй махыг худалдан авч зах зээлд нийлүүлдэг,  хаана, хэнд нийлүүлсэн талаар баримт, нотолгоо байдаггүй, мөн агуулах, зоорийн орчимд хяналтын камер байрлуулаагүйгээс гадна орж, гарсан бүтээгдэхүүний бүртгэл, судалгаа хөтөлдөггүй зэрэг зөрчлүүд тус шалгалтаар илэрчээ.

Иймд аймгийн прокурорын газраас гарал үүслийн гэрчилгээгүй малын мах худалдан борлуулах үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад Зөрчлийн тухай хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасны дагуу шийтгэл оногдуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлж, дээрх төрлийн үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөмж хүргүүлэн, шалгалтыг тогтмол хугацаанд хийж байхаар болсон байна.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
з(203.91.117.8) 2020 оны 04 сарын 11

эа ядарсан нэг муу малчин зарж бгаа биз яршигаа харваас Монгол хонь л байншдээ хууль борчуудад лүйлчилэх юмдаа

0  |  0
з(203.91.117.8) 2020 оны 04 сарын 11

эа ядарсан нэг муу малчин зарж бгаа биз яршигаа харваас Монгол хонь л байншдээ хууль борчуудад лүйлчилэх юмдаа

0  |  0
з(203.91.117.8) 2020 оны 04 сарын 11

эа ядарсан нэг муу малчин зарж бгаа биз яршигаа харваас Монгол хонь л байншдээ хууль борчуудад лүйлчилэх юмдаа

0  |  0
Top