ПРОКУРОР: Мөрдөгч нарыг сургалтад хамрууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 12

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газраас хяналтын харьяа сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнуудад Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлтүүдийн талаар сургалт зохион байгуулсан байна.

Мөн сургалтын үеэр тус прокурорын газрын энэ оны нэгдүгээр улиралд хийсэн ажил, цаашид баримтлах бодлого чиглэлийг танилцуулан, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад анхаарах асуудлаар үүрэг, даалгавар өгчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hog(103.26.193.185) 2020 оны 04 сарын 12

хорвоогийн хог шаарын үгээр хүнийг яллаж хохироодог байж болохгүй шүү!!!!

0  |  0
Top