Төгсөх ангийн сурагчдаас Монгол хэл, бичгийн шалгалт авахгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 14

Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.04.14/ Төрийн ордон хаалттай хуралдлаа. Хуралдаанаар ямар шийдвэр гарсан талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл өглөө. Тэрбээр "Улсын онцгой комиссоор шийдвэр гаргалаа. Хичээл, сургалтын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-н хүртэл зогсоох шийдвэрийг гаргалаа. Харин зургадугаар сарын 1-н хүртэл теле хичээлийг явуулна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын дүнгээр тооцож, анги дэвшүүлнэ. Хүүхэд улираах асуудал гарахгүй. Цэцэрлэгийн бүртгэл болон нэгдүгээр ангийн сурагчид, хувийн их, дээп сургуулийн элсэлтийг наймдугаар сарын хоёрдугаар хагасд зохион байгуулна. Тэр болтол элсэлт явуулахгүй" гэв.

Түүнчлэн "Элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг одоогийн байдлаар долдугаар сарын 2-5-нд зохион байгуулна. Харин долдугаар сарын 8, 9-ны өдөр их, дээд сургуулиуд цахимаар элсэлтээ авна. Монгол хэл, бичгийн шалгалт авдаг Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолтой. Гэхдээ энэ жилийн хувьд өнжих нь зүйтэй гэж үзлээ. Энэ жил Монгол хэл, бичгийн шалгалт авахгүй бүх хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалтад орох эрхтэй. Есдүгээр анги төгсөж байгаа хүүхдүүдийг улаан шугамаар хасахгүй. Энэ мэт шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулна. Улсын хэмжээнд 158 хувийн ерөнхий боловсролын сургууль бий. Төлбөр нь янз бүр. Манай яам төлөөлөлтэй нь уулзсан. Теле хичээлийнхээ хажуугаар нэмэлт хичээлээ явуулж байгаагаа хэлсэн. Эцэг, эхтэй байгуулсан гэрээнийхээ хүрээнд төлбөрийнхөө асуудлыг ярилцаж, гэрээгээ дүгнэж ажиллах нь зүйтэй. Төлбөрөө бүрэн авсан сургууль, цэцэрлэг цөөхөн байна. Маш өндөр төлбөртэй сургуулиуд эцэг эхээсээ санал асуулга явуулж байгаа юм байна. Нэгэнт хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж байгаа бол эцэг, эхтэйгээ тохиролцох хэрэгтэй" гэх мэдээллийг өглөө.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зз(202.70.36.226) 2020 оны 04 сарын 14

Ер нь бол бүхэл бүтэн 12 жил монгол хэлний хичээл үзэж, төрөлх хэлээрээ бүх хичээлээ заалгаж байгаа хүүхдүүдээс хэсэгхэн хичээл завсарласны төлөө МОНГОЛ ХЭЛ-ний шалгалт авахгүй байх нь буруу. Учир нь одоо сургууль төгсөөд ирж байгаа хүүхдүүд нээх том том юм ярьсан, айхтар өндөр дүнтэй диплом сугавчилсан нөхдүүд үндсэн эх хэлээрээ ганц мөр, ганц бүтэн өгүүлбэр аятайхан бичиг чадахгүй байгаа шүү. Тэгээд л төрийн алба, том компани ярьсан хэлгүй нөхдүүд төгсөж ирээд байна\n

0  |  0
Зочин(139.5.219.42) 2020 оны 04 сарын 14

Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулна гэхээр баттай шийд гараагүй гэсэн үг үү???

0  |  0
Top