"Гэрэлт морьд" тэтгэлэгт уралдааны дүн гарлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 14

Монголын Урлагийн Зөвлөл /МУЗ/ нь Америк дахь Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран ХААН Банкны гүйцэтгэх захирал болон МУЗ-ийн дэд тэргүүн асан Питер Морроугийн гэгээн дурсгалд зориулсан “ГЭРЭЛТ МОРЬД” шинэ уран бүтээлийн төслийн тэтгэлгийн уралдааныг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Тус тэтгэлэгт хөтөлбөр нь мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжих, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд тэтгэлгийн уралдааныг 2020 оны хоёрдугаар сард зарлаж, 2020 оны гуравдугаар сарын 25-ныг хүртэл 27 төслийн санал хүлээн авлаа.

МУЗ-ийн Удирдах зөвлөлийн төлөөлөл, АНУ дахь МУЗ-ийн Удирдах зөвлөлийн төлөөллөөс бүрдсэн сонгон шалгаруулах хорооны саналаар “Кино задлан” контентийн үүсгэн байгуулагч, уран бүтээлч Г.Эрдэнэбаатарын “Чимх нунтаг” богино хэмжээний кино төсөл болон “Бүтээлч Бамбүү” ТББ-ын бага насны хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилготой онлайн агуулга боловсруулах хөтөлбөр тэргүүлж, “ГЭРЭЛТ МОРЬД” хөтөлбөрөөс нийт 5 сая төгрөгийн санхүүжилт хүлээн авах боллоо.

“Кино задлан” контентийн үүсгэн байгуулагч Г.Эрдэнэбаатарын богино хэмжээний кино нь хар тамхины хувь хүн болон нийгэмд үзүүлж буй үр нөлөөг харуулах, залуу хойч үеийн ухамсрыг дээшлүүлэх зорилготой бөгөөд дэлгэмэл зураг авалтын өвөрмөц шийдлээр бүтээгдэхээр төлөвлөж байгаагаараа онцлог юм. 

Харин “Бүтээлч Бамбүү” ТББ нь өөрийн уран сан дахь уран бүтээл болох “Алим”, “Сансар огторгуйд аялсан нь” хүүхдийн жүжиг, “Үлгэр амилах цаг” цуврал үлгэрүүд болон сургалт дугуйлангуудаа онлайн агуулга болгон хөрвүүлэх юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Khulan(139.5.216.19) 2020 оны 04 сарын 14

bayar hurgey zadlan ahdaa

0  |  0
Top