Том оврын автомашинаар айлын байшин дайрчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 21

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16-р хороо Согоотын хоёрдугаар гудамж Хайлаастын шинэ эцсийн замд “HOWO” маркийн автомашиныг 25-32 насны иргэн жолоодож яваад айлын хашаа, байшинг мөргөж зам тээврийн ноцтой осол гаргажээ.

Ослоор байшингийн нэг хэсэг, хашаанд байсан гэр, автомашины граж зэргийг мөргөж  хохирол учруулсан байна. Осол гаргасан жолоочийн зүүн хөл, өвдөг шалбарсан бөгөөд түүнийг яаралтай түргэн тусламжаар ГССҮТ-д хүргэжээ. Харин тус байшинд нэг эмэгтэй бага насны хүүхдийн хамт байсан гэх ба гэмтэл бэртэл аваагүй гэдгийг албаныхан мэдээллээ. Хэргийг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Иймд, замын хөдөлгөөнд оролцож байгаа том оврын автомашины жолооч та бүхэн автомашины аюулгүй, бүрэн бүтэн байдлаа ханган, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top