Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу стандартын шаардлага хангасан амралтын газар, жуулчны баазууд, буудал, саун, фитнесс клубуудын үйл ажиллагааг нээсэн. Үүнтэй холбоотойгоор сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээх талаар иргэдээс олон санал хүсэлт ирсэн.
Харин хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр /2020.04.20/ цаг үеийн мэдээлэл хийх үеэрээ “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар бүх сургалтын төвийн үйл ажиллагааг ирэх есдүгээр сарын 1 хүртэл явуулахгүй байх тушаалыг гаргасан. Иймд тушаалтай холбогдуулан сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээгээгүй. Иргэдээс маш их санал, хүсэлт ирж байгаа учраас сургалтын төвүүдийг нээх асуудлыг холбогдох яамдуудтай ярилцаж байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 9 )
Насанд хүрэгчдэд сургалт явуулдаг газруудаа нээсэн нь дээр шд.
Карантинаа өөр аргаар сэтгэж
Сургалтын төвд багш ажиллана тэр багш улсаас цалингаа нэмэгдэлтэй авна энд давхар ажиллаж байгаа харагдахаар яахын бол энэ төр засаг нь
Yariad l yariad l baih vum hezee shiideh yum bol ?
Спорт залаа нээе
Спорт залаа нээе
Спорт залаа нээе
Одоо нээл дээ. 10хүртэлх хүн сургадаг газруудаа нээгээч дээ. Амьд л байвал болно гээд л амьдарчихгүй биз дээ. Хичээл ч үгүй ажил ч үгүй. Орлого ч үгүй. Дотооддоо өвчлөлгүй байна. Ингэж удаан хугацаагаар хорьж иргэдээ туйлдуулах чинь сайн засгийн шийдвэр биш л байх. Гаднаас өвчин импортлохоо л больчих Тэгээд дотоод үйл ажиллагаа сэргээгээчээ.
Тахал буурах яагаа чгүй байна. Нээх болоогүй шүү