JCI Монгол байгууллага нийгэмд үйлчилдэг байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг бий болгох, туршлага солилцуулах зорилгоор ЭЕРЭГ МОНГОЛ ЧУУЛГАН-ыг 2019 онд санаачлан төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулсан.
ЭЕРЭГ МОНГОЛ ЧУУЛГАН-ы хүрээнд салбар хуралдааныг энэ цаг үед бидэнд тохиолдоод буй сорилттой холбоотойгоор “Нийгэмд үйлчилдэг байгууллагуудын цар тахлын үеийн оролцоо” цахим хэлэлцүүлэг дөрөвдүгээр сарын 23-нд 16:00 цагаас зохион байгуулагдах гэж байна.
Цахим хэлэлцүүлэгт Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллага, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, Ротари клуб Монгол, Хүүхдийн ивээн сан зэрэг байгууллагууд оролцож хэлэлцүүлгийн үеэр дараах сэдвүүдийн хүрээнд ярилцах юм. Үүнд:
Дээрх цахим хэлэлцүүлэг орох сонирхолтой байгууллагууд, хувь хүн, сайн дурын үйлтнүүдэд нээлттэй ба https://forms.gle/Ad3xA8Uea94xdhLJ7 холбоосоор дамжуулан бүртгүүлэх боломжтой.
JCI Монгол ТББ
Сэтгэгдэл ( 0 )