Түгээгчийг СҮРДҮҮЛЖ, 75 литр шатахуун дээрэмджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 27

Баянхонгор аймагт шатахуун түгээгчийг айлган сүрдүүлж, 75 литр шатахуун дээрэмдсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын хоёрдугаар багт байрлах шатахуун түгээгүүрийн ажилтан, 49 настай А-г ажлын байран дээрээ байхад нь үл таних зургаан этгээд айлган сүрдүүлж, машиндаа шатахуун хийлгээд зугтжээ.

Цагдаагийн байгууллагаас дээрх хэргийг шалгаж, ШТС дээрэмдсэн этгээдүүдийн унаж явсан автомашины марк дугаарыг тогтоон, хэрэгтнүүдийг илрүүлжээ.

Хэргийг Баянхонгор аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu