Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтанд энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар нийт 5000 орчим эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа бөгөөд тус газраас “Прокурор-90” нэгдсэн аяны хүрээнд дээрх хэргүүдийг шуурхай шалгаж, шийдвэрлэх зорилгоор тус дүүрэг дэх Цагдаагийн газрын 1, 2, 3 дугаар хэлтсүүдтэй хамтарсан төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Мөн Нийслэлийн Цагдаагийн Удирдах газарт санал хүргүүлж, аян үргэлжлэх хугацаанд тус дүүрэг дэх Цагдаагийн хэлтсүүдэд нэмэлтээр мөрдөгчид ажиллуулахаар болжээ.
“Прокурор-90” нэгдсэн аяныг прокурорын байгууллагын түүхт 90 жилийн ойг угтан прокурорын хяналтын чанар, үр дүнг дээшлүүлэхээр энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл хоёр сарын хугацаанд зохион байгуулж байгаа юм хэмээн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Асар их гэмт хэрэг гардаг замбараагүй нийгмийг МАНАН бүтээсэн байна. Одоо тэднийг тонилгож нийгмээ цэвэрлэх цаг болсон.