334 тооны мал хулгайлсан 27 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

 

-П.Т нарын нэр бүхий 27 яллагдагч (14 нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан) нар нь дангаараа болон бүлэглэн 2014-2026 онуудад Архангай, Төв, Булган зэрэг аймгийн нутаг дэвсгэрт иргэдийн олон тооны (334 тооны) мал хулгайлж, 30 иргэнд 113 сая төгрөгийн хохирол, мөн бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлж, 27 иргэнд 74 сая төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьжиргаагаа залгуулах эх үүсвэр буюу амьдралын эх үүсвэр болгосон, бусдын эд хөрөнгийг залилсан, түүнчлэн бусдын бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан зэрэг гэмт хэрэг үйлдсэн.

Прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл (хулгайлах), 17.12 дугаар зүйл (мал хулгайлах), 17.3 дугаар зүйл (залилах), 17.7 дугаар зүйл (тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах), 18.6 дугаар зүйл (мөнгө угаах), 11.6 дугаар зүйл (хөнгөн хохирол учруулах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top