МСНЭ болон 300 гаруй сэтгүүлч нэгдэж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 27

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл болон түүний хүү Г.Аранзал нарын тухай мэдээлэл гаргаж, Г.Аранзалын нэр дээрх алтны уурхай байгаль орчинд хохирол учруулж байгаа тухай нэвтрүүлэг хийсэн байдаг.

Энэхүү нэвтрүүлгийн мөрөөр шалгалт явуулах, хуулийн байгууллагын алба хаагч сэтгүүлчийн биед халдсан асуудлаар Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл болон 300 гаруй сэтгүүлч нэгдэж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлэхээр болжээ.

Шаардлагыг яг одоо Төрийн ордны баруун хаалганы дэргэд гардуулж өгөх гэж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top