Монгол эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн МАЛАЙЗЫН ЦАГДААГ маргааш шүүнэ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 28

Малайз улсад амьдардаг хоёр монгол эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг энэ сарын 10-нд гарч, Малайзын цагдаа нар хүчирхийлэл үйлдсэн цагдааг баривчилсан талаар өмнө мэдээлж байсан.

Тэгвэл 20 болон 33 настай хохирогчдыг хамгаалалтад авч, хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн тухай Дүүргийн цагдаагийн газрын дарга Ник Езани Мохд Файсал мэдэгдээд, хууль сахиулагч хүн ийм хэрэг үйлдсэнд харамсаж буйгаа илэрхийлжээ.

Түүний хэлснээр, хохирогчид англи, малай хэлээр ярьдаггүй учир тэдний найз болох Монголын харьяат иргэн тусалсан байна.

Монголын хоёр эмэгтэйг  замын шалган нэвтрүүлэх цэг дээр хүчин төгөлдөр баримт бичиг байгаагүй гэсэн шалтгаанаар шалган нэвтрүүлэх постын байцаагч саатуулсан бөгөөд тэднийг зочид буудалд аваачиж, хүчирхийлсэн гэх мэдээллийг гадны хэвлэлүүд мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр хэргийг шалгаж дуусаад, хүчирхийлэл үйлдсэн гэх цагдааг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх түүнийг  албан тушаалаа урвуулан ашигласан,  хүн худалдах гэмт хэрэг үйлдсэн гэдэг үндэслэлээр шүүхээр болжээ.

Шүүх хурал маргааш  /2020.04.29/ болно.

Эх сурвалж: Malaymail.com

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hogchino bolson(202.9.46.21) 2020 оны 06 сарын 17

Zarim neg Mongol emegteichuud aimar tenegee! Laliin ulsad oorsdoo ochij huchinduuleed aluulaad baidagn sonion!

2  |  0
Top