“Лам хүүхдүүдийн” гэх хэрэгт холбогдогчийн эх н.Саранчимэг: “Миний бие Саранчимэг нь олон жил хэвтэрт, хүнд өвчтэй, 80 хувийн бэрхшээлтэй эх хүн байна. Хилсээр гүтгэгдэн зовж байгаа, асуудал нь шүүхэд шилжиж байгаа эрүүгийн хуулийн хамгийн хүнд зүйл ангиар заагдаад байгаа насанд хүрсэн лам хүүгийн ээж нь байна. Сүүлийн бүтэн жил гаруй сэтгэлийн дарамттай хэвтэж байгаа миний бие өдөр ирэх тусам дордож, тамир тэнхээгүй болсон учраас олон газраар явж, албан тушаалтнуудтай уулзаж чадахгүй болсон тул арга бараад, ард түмэндээ хандаж, өөрт тохиолдоод байгаа үнэн нөхцөл байдлыг гадаад, дотоодод байгаа элэг нэгт монгол түмэн маань, сэтгүүлчид, шашин судлаачид, доктор, сүсэгтэн олон намайг ил гарч, үнэн дуу хоолойгоо өргөх шаардлагатай байна гэж хэлсэн учраас өнөөдөр энэ хэвлэлийн хурлыг хийж байна. Миний хүү 2011 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас тодорсон гэгээнтэн хүүтэй хамт өмнөд Энэтхэгийн Ширала шашны сургуульд суралцаад нийт 12 жил болсон. Үүний дүнд шашны философи, төвөд, англи, энэтхэг хэл сурч, сургуульд амжилттай, нэр хүндтэй байж, зиндаа ахиж, удаа дараа шагнуулж байсан.
2023 оны хоёрдугаар сард миний бие муудсан тул хүү ээжийгээ асрахаар Монголдоо ирсэн. Гэтэл Гандантэгчинлэн хийдэд гарсан зохиомол гэж олны хэлж буй хэрэгт хүүг минь гурвын гурван хүүхэд хүчиндсэн гэж увайгүй худал мэдээллийг зохион байгуулалттайгаар дэлхийгээр нэг тарааснаас болж, миний хүү өнөөдөр эрүүгийн хамгийн хүнд 8-12, 25 жил, бүх насаар нь хорих зүйл ангид заагдан, шүүхэд шилжээд байна. Миний хүү нэг ч хүүхэд хүчиндээгүй. Энэ бол зохион байгуулалттай гүтгэлэг. Гандантэгчинлэн хийдийг харлуулах гэсэн зорилготой үйл ажиллагаа явагдсан гэж үзэж байна. Би шүүхээс урьтан тогтоож байгаа юм биш. Ямар ч ухаан санаа эрүүл хүнд ойлгомжтой байгаа юм. Үүнд нэгдүгээрт, хохирсон гэх хүүхдийн биед шүүх шинжилгээний байгууллагаар хоёр удаа шинжилгээ хийхэд ямар ч гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Миний хүүгийн нөхөн үржихүйн эрхтэн хэвийн бойжилттой гарсан. Шинжээчдийн хэлснээр, насанд хүрсэн эр хүн 10 настай эрэгтэй хүүхдэд хүрсэн тохиолдолд шарх, сорви үлдээхгүй байна гэж байдаггүй.
Хоёрдугаарт, хэрэг гарсан гэх цаг хугацаа нь дандаа зөрүүтэй. Монголд байгаагүй эсвэл Гандантэгчинлэн хийдэд байгаагүй цаг үе гэдэг нь тодорхойлогдсон байдаг. Миний хүү энэ үед би Монголд байгаагүй гэж хэлсэн байдаг. Гэтэл тэр хамаагүй гэсэн байдаг.
Гуравт, ийм хэрэг болоогүй гэдгийг олон түмэн мэдэх боловч гэрчийн мэдүүлэг өгч байгаагүй. Мэдэж байгаа хүмүүс гэрчийн мэдүүлэг өгөхгүй байгаа. Хохирсон гэгдэх хүүхэд өөрөө энэ бол гүтгэлэг гэж хэлж байсан байдаг. Ер нь Гандантэгчинлэн хийдийн дотуур байранд хүүхэд орилж чарлаад, хэрэг хийх нөхцөл байдаггүй юм байна лээ. Нийтийн байр шүү дээ. Лам хүүхдүүд өөрсдөө ярьж байсан. Ямар нэгэн хэрэг гарахад нийтийн байр тул мэдээж хэрэг сонсогдоно. Хэрэг хийсэн бол хүүхдээ өмөөрөх сэтгэл байхгүй. Эх хүний хувьд тийм сэтгэл байхгүй. Ар гэр нь төлбөрийн чадваргүй, хүнд өвчтэй ээж, аавтай хүүхдүүдийн сонгон хэрэгт холбогдуулсан нь сонирхол татаж байна. Үүнийг тохиолдол гэж үзэхгүй байна. Тиймээс үнэн мөнийг тогтоохыг хүсэж байна" гэв.
Сэтгэгдэл ( 5 )
SHAALGI ERTEI80955877
BOOWN XXN80955877
ANUSDI UILCHLEED80955877
XUCHINDUULI80955877
Яасан ч хэцүү юм бэ дээ, одоо ер нь аливаа юманд нухацтай л хандаж байхгүй бол сэжиг таамгаар бусдыг яллаж, дэвсэлж болохгүй юм байна шүү