Т.Сугар: ААН-үүд стандартад нийцсэн хамгаалах хэрэгслийг сонгон, ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалах нь чухал

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 01

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс жил бүрийн 4 дүгээр сарыг улсын хэмжээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян” болгон зарладаг уламжлалтай. Тус аяныг "Планет Интернэйшнл ХХК" нь дэмжиж нийгмийн хариуцлагын хүрээнд  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллаж байна. Тус компани нь “Францын Делта Пласс” брэндийн ХАБ-ын хувцас хэрэглэлийг албан ёсны эрхтэйгээр Монголдоо нийлүүлэн худалдаалдаг. Ингээд “Планет Интернэйшнл ХХК”-ийн  Маркетингийн менежер Т.Сугартай ярилцлаа


-Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нь ажил олгогч болон ажилтаны гол анхаарах зүйл. Танай байгууллага үүнийг дэмжиж ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл худалдаалдаг. Тиймээс хоёулаа энэ сэдвээр яриагаа эхлэх үү?

- Зун цагийн их бүтээн байгуулалт, барилга уул уурхайн ажил ид өрнөж эхэлсэн энэ цаг үед хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангахад голлох чухал үүрэг гүйцэтгэдэг ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл нэг бүрийг зөв хэрэглэж хэвших нь учрах эрсдэлээс хамгаална. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үндсэн нөхцөлийн нэг нь ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг заавал хэрэглэх бөгөөд эдгээрийг хэрэглэснээр хөдөлмөрийн үйл ажиллагааны явцад аваар осол, болзошгүй эрсдэл гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг. Тэгвэл тэдгээрийг зөв хэрэглэх ялангуяа чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хэрэглэх нь хамгаас чухал. Манай байгууллага нь  2009 оноос эхлэн худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба одоогийн байдлаар “Компасс” аялалын дэлгүүрээрээ дамжуулан дэлхийн шилдэг брэндүүдийн, хамгийн чанартай хөдөлмөр хамгааллын хувцас болон аялалын хувцас, хэрэгслийг Монголынхоо хэрэглэгчдэд хүргэж байна.

Аялалын хувцас, хэрэгслээс гадна таныг ажлын байрандаа аюулгүй ажиллан, хөдөлмөрлөх нөхцлийг бүрдүүлэхэд туслах Францын Delta Plus брэндийн олон улсын стандартын дагуу үйлдвэрлэсэн, чанарын баталгаа бүхий маск, нүдний шил, гагнуурын шил, хамгааллын дуулга, чихний хамгаалалт, ажлын бээлий, нэг хэрэглээний хувцас, усны гутал, ажлын гутал, өндрийн хамгаалалтын хэрэгслүүд гэх мэт тусгай зориулалтын хувцас, хэрэгслүүдийг ханган нийлүүлдэг.

Одоогийн байдлаар Хан-Уул дүүргийн өөрийн дэлгүүр болон Гермес төв дээр гэрээт борлуулагчтай, 50 гаруй байнгын харилцагч компанитай хамтран ажиллаж байна.

- Delta Plus брэндийн талаар мэдээлэл өгнө үү?

Delta Plus брэнд нь 1977 онд Франц улсад байгуулагдсан ба өдгөө дэлхий дахинаа 30 дистрибьютертэй, 7 улсад өөрийн үйлдвэртэй, нийт 140 гаруй оронд олон улсын стандартад нийцсэн, өндөр чанартай бүтээгдэхүүнээ нийлүүлэн ажиллаж буй дэлхийд тэргүүлэх томоохон компани.

- Delta Plus брэндийн бараа бүтээгдэхүүний бусад брэндээс ялгарах онцлог?

Delta Plus брэндийн бараа бүтээгдэхүүнүүд Францын болон олон улсын стандартад нийцсэн, зохих шалгалтаар шалгагдан баталгаажсан дэлхийн жишиг бүтээгдэхүүнүүд байдаг. Хамгаалалтын шил, битүү шил, хамгаалалтын дуулга, малгай, гагнуурын хэрэгсэл, чихний хамгаалалт, нэг удаагийн хэрэгсэл, амьсгалын хамгаалах хэрэгсэл гээд бүхий л төрлийн хамгаалах хэрэгслийг цогцоор нь үйлдвэрлэн, олон жилийн туршлагатай инженерүүд тасралтгүй судалгаа, туршилт хийн, бараа бүтээгдэхүүнээ байнга хөгжүүлэн, сайжруулж байдаг.

-Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад ажлын тусгай хувцас хэрэглэл нэг бүрийн тус тусын үүрэг харилцан адилгүй байдаг байх ямар ямар зориулалтын хувцас хэрэглэл байдаг вэ. Энэ талаар ойлголт өгвөл?

Ер нь бол гурав ангилсан нэршил байдаг. Тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, хамтын хамгаалах хэрэгсэл гэж нэрлэдэг.

“тусгай хувцас” гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах зориулалт бүхий хувцас, гутал, малгай, бээлий зэрэг хэрэгслийг;

”нэг бүрийн хамгаалах хэрэгсэл” гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс ажилтныг хамгаалах зориулалт бүхий хэрэгслийг;

“хамтын хамгаалах хэрэгсэл” гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс хоёр ба түүнээс дээш тооны ажилтныг нэгэн зэрэг хамгаалах зориулалт бүхий хэрэгслийг  хэлж байгаа юм.

-Танай байгууллага бусад ямар аж ахуйн нэгжтэй хамтарч ажилладаг вэ?

Манай компани уул уурхай, барилга, зам тээвэр болон хүнсний үйлдвэрүүд гээд 50 гаруй томоохон байгуулагуудад Дэльта Пласс брэндийнхээ хамгаалалтын хувцас, хэрэгслийг нийлүүлэн, гэрээтэй ажилладаг. Мөн энэ оноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвтэй Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байна.  Хамтын ажиллагааны хүрээнд нийгмийн хариуцлагын өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж ХАБЭМТөвийн ХАБЭА-н газарт дэлхийн стандартад нийцсэн аюулгүй ажиллагааны хувцас, хэрэгслийг таниулах үзүүлэнгийн танхимыг байгуулж, өөрийн брэндийн бүтээгдэхүүнээр бүрэн тохижуулсан. Ингэснээр Монголын аж ахуйн нэгжүүд стандартад нийцсэн хувцас, хэрэгслийг төрийн чиг үүргийн мэргэжлийн байгууллагаас үзэж танилцах туршлага судлах боломжтой болж байгаа юм.  

-Манай улсад хөдөлмөрийн аюулгүй байдал ямар түвшинд байна гэж харж байна?

Монгол улсад гадаад дотоодын маш олон чиглэлийн компаниуд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэдгээр компаниудаас олон улсын шалгалтаар орж стандартад нийцсэн хамгаалах хэрэгслийг сонгон ажилчиддаа хангадаг нь байдаг ч зарим компаниуд гарал үүсэл нь тодорхойгүй, стандартын гэрчилгээгүй хамгаалах хэрэгслийг сонгох хандлагатай байдаг. Ийм шаардлага хангаагүй бүтээгдэхүүн хэрэглэх нь хүний амь настай шууд хамааралтай байдаг тул компаниудыг сайн чанарын, стандартад нийцсэн хамгаалах хэрэгслийг сонгон,  ажилчдынхаа амь нас, эрүүлд мэндийг хамгаалахыг уриалмаар байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top