Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр /2020.05.06/ өглөөний 08:00 цагаас эхэлсэн.
Хурлаар 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Одоогоор сургалтын төвүүдийг нээх тогтоолыг батлаад байна. Ингэснээр өнөөдрөөс эхлэн 1088 сургалтын төвийг Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг үндэслэж, үе шаттай нээнэ.
Засгийн газрын хуралдаанаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт “16-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулах, төгсөх ангийн буюу 12-р ангийн 30 мянга орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимын давтлага өгөх”-ийг даалгав. Ингэхдээ нэг сургуульд 40-50 хүүхэд байхаар буюу нэг ангид 10-аас хэтрэхгүй сурагч давтлага авч байхаар зохицуулалт хийх аж.
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 0 )